Мэдээний эх сурвалж: www.sciencedaily.com
2009 оны 11 дүгээр сарын 19
Зүрхний нээлттэй мэс ажилбар хийх зорилгоор
дэлгэсэн өвчүүний ясыг буцааж нийлүүлэхийн тулд ястай түргэн бэхлэгдэж түүний
эдгэрэх явцыг хурдасгадаг цавуу ашиглах болсон байна.
“Зүрхний нээлттэй мэс ажилбарын дараа
өвчүүний ясыг хэдэн долоо хоногийн хугацаанд биш хэдэн цагийн дотор эдгээх
боломжтой боллоо. Мэс засал хийлгэсэн өвчтөн бүрэн эдгэрч, биеийн хүчний бүхий
л үйлдлийг хийх чадвартай болтол хэдэн сар биш хэдэн өдөр л хангалттай.” гэж
энэхүү аргыг санаачлагч, Калгарын их сургуулийн Анагаах ухааны факультетийн зүрхний мэс засалч, доктор Пол В.М.Федак мэдэгдсэн
байна.
Одоогоор уг аргыг 20 гаруй өвчтөн дээр
туршиж үзээд байгаа аж. Шинэ аргын ачаар мэс заслын дараах өвдөлт, бие
тавгүйрхэх байдал багасч, хүчтэй мэдээ алдуулах эмийн хэрэглээ үлэмж буурсанаас
гадна эдгэрэлтэнд нэн чухалд тооцогддог гүнзгий амьсгалах чадамж ч мөн
сайжирчээ.