Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 8 дугаар сарын 25
Хөгшрөлттэй холбоотой зөнөглөх (Альцгеймерын өвчин), солио (шизофрени) зэрэг мэдэхүй, сэтгэхүйн удаашрал, эмгэг өөрчлөлтийг эмчлэх шинэ аргыг нээхэд үндэс болохуйц нэгэн судалгааны үр дүнг нийтэлжээ.
Фосфодиэстераз-4В (phosphodiesterase/PDE4B) энзим сээр нуруутан амьтны тархи болон бусад эрхтэнд агуулагддаг. Судлаачид хулганы генийг нь өөрчилж PDE4B энзимын үйл ажиллагааг нь саатуулахад "оюуны бяд" нэмэгдэж, энгийн хулганыг бодвол юмыг хурдан сурч, өнгөрсөн үйл явдлыг илүү удаан санаж, ээдрээтэй даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байжээ: Жишээ нь, урд өдөр нь "уулзсан" хулганаа энгийн хулганаас илүү сайн таньж байв. Орон зай, цаг хугацааны баримжаа нь ч давуу болсон байв.
Гэвч "ухаант хулгана" энгийн хулганыг бодвол хэдэн өдрийн өмнөх айдас төрүүлсэн үйл явдлыг эргэж санахдаа тааруу байжээ. Энэхүү онцлогийг сэтгэхүйн хүчтэй цочролоос улбаалсан хүний стрессийг эмчлэх судалгааны бай болгох боломжтой гэж үзэж байгаа аж.