Орчуулсан огноо: 2016.09.15
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.

Био-хамгаалал
Био-хамгаалал гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт өвчин тархахаас урьдчилан
сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг цогц дадал бөгөөд өвчин үүсгэгч
нэвтрэх боломж/хөдөлгөөнийг
аль болох хамгийн доод түвшинд хүртэл бууруулахад чиглэгдэнэ. Вирүсийн гаралтай
ихэнх хил дамжин халдварладаг өвчний үед баримталдаг био-хамгааллын зарчим
үндсэндээ ижил боловч тухайн өвчний эпидемиологиос хамаарч бага зэргийн ялгаатай байж болно.