Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог

Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог
Дашзэвгийн Ууганбаяр, Намсрайжавын Одонцэцэгийн блог

2019/04/25

Малын биеэс гадна орчинд үр тогтооход анти-оксидант бодис болох астазантин (Astaxanthin/Ax) болон өсгөвөрлөх уусмалын нөлөө

Мал эмнэлгийн сургуулийн багш П.Эрдэнэтогтох, С.Отгонжаргал, С.Ганбат болон Японы Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш Масаши Нагано нарын хамтын судалгааны ажлын үр дүнг П.Эрдэнэтогтох илтгэв.
Тэд малын биеэс гадна (in vitro) орчинд үр тогтоож, улмаар төл хүлээн авсан нь энэ чиглэлээр Монголын мал аж ахуйн салбарт анхдагч болж байгаа юм байна. Мөн олон улсын үзүүлэлттэй харьцуулахад хээл авалтын хувь илт өндөр байгаа нь сонирхол татаж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь монгол малын тэсвэрт чанартай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Өндөр ашиг шимтэй малын тоо толгойг богино хугацаанд өсгөн нэмэгдүүлэхэд дээрх судалгааны ажлын үр дүн, практик хэрэглээ тун ач холбогдолтой.

No comments:

Post a Comment