Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2019/04/18

Махны үхрийн арчилгаа, маллагааны технологи (МУ-ын Төрийн соёрхолт мал зүйч, Сэлэнгэ үүлдрийн авторуудын нэг О.Мэдэхгүй гуайн зөвлөгөө)

Махны үхрийн арчилгаа маллагааны технологийн үе шат:
  1. Тугалыг эхлээр бойжуулна. 
  2. Тугалыг 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал өсгөн бойжуулна. Энэ бол тугал маш эрчимтэй өсөх хугацаа тул нэмэгдэл тэжээл өгнө. Заавал махны чиглэлийн гэлтгүй монгол үхэрт ч ялгаагүй үүнийг мөрдөнө. Мал намрын тарга тэвээргээ хавар гэхэд 25-30 хувиар алддаг гэсэн судалгааны дүн бий.
  3. Оторлох. Аль сайн бэлчээр устай газар оторлоно. Казахын цагаан толгойт, Герефорд, Ангус гэх мэтчилэн махны чиглэлийн үхрийн хоногийн нэмэгдэл жин 1-1.2 кг байх боломжтой.
  4. 18-20 сарын настай эр бярууг дээд тал нь 3 сар шахаж бордоно. Шахаж бордох замаар КЦТ үхрийг доод тал нь 380-440 кг амьдын жинтэй нядалгаанд оруулах боломжтой. Ингэж чадвал махны үхрээс үр шимийг нь хүртэнэ.
Махны үхэр 2 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал төллөнө. Энэ хугацаанд төллүүлэхийн тулд 5 дугаар сараас 7 дугаар сарын хоёрдугаар хагасыг дуустал хээлтүүлгийн ажлыг зохион байгуулна. Тэрнээс хойш хээлтүүлгийн ажлыг шууд зогсоох хэрэгтэй. Ийм зарчмаар ажиллахад эхний жил хэдэн үнээ сувайрч магадгүй. Гэвч нэг эргэлтээ авчихаар хэнз дорой тугал байхгүй болно. Богино хугацаанд жигд төллөнө. Малчдад ч амар.
Ангилалтаар сонгож авсан бухан тугалыг өсгөн бойжуулалтад оруулж дахин шилэн сонгох замаар хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог хангаж ажиллана.
Сайн чанарын хээлтүүлэгч сонгох, үр удмынх нь ашиглалтыг сайжруулахад анхаарна.
Бухыг үр төлийн чанараар нь шалгаж байж хээлтүүлэгт ашиглана. Гадна галбир, зүс маш сайхан байлаа ч үр төл нь эцгээ дууриадаггүй байж болно. Дундаж мөртлөө маш сайн үр төлтэй бух бас байдаг.
Бухыг нас бие гүйцэнгүүт битгий хүнсэнд хэрэгцээл. Бүдүүн бухныхаас бяруун бух, шүдлэн бухны үр төл тэмээ, ямаа шиг ялгаатай. Бүдүүн бухны үр төл хамаагүй өсгөлүүн гарна.
Суманд "Үхрийн үйлдвэрлэл, селекцийн ажлын төлөвлөгөө" боловсруулж мөрдөх хэрэгтэй. Үйлдвэрлэл, селекцийн ажилд удирдагч хэрэгтэй. Хавтгайд нь хаявал үр дүнд хүрэхгүй ...

No comments:

Post a Comment