Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2021/08/16

Амьтны нэршил англиар (нас, хүйсээр)

Эх сурвалж: Facebook - Veterinary Information

2020.12.22

GOATS

Wether - castrated male goat

Doeling kid - young female goat

Buckling kid - young male goat

Doe - mature female goat

Billy - mature male goat

Kid - newborn goat

Kidding - act of birth

2021/01/25

Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо (Малчдад зориулсан гарын авлага)

2020 оны 1 дүгээр сарын 3

Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны харъяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хэвлэв.

Автор: Б.Авирмэд, Н.Баасанхүү, А.Гэрэлзаяа, Л.Ганцогт

Эндээс уншина уу. 

2021/01/11

Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай цахим уулзалт №1

2020.12.22

Мал эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхын зохицуулалтыг боловсронгуй болгох, малын эмч, мэргэжилтнүүдийн үргэлжилсэн болон итгэмжлэлийн сургалтыг чанаржуулах зорилтын хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн малын эмч, малын бага эмч, мал эмнэлгийн техникчдийн төлөөлөл болсон 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулав.

Дээрх төлөөлөл

1) төрийн мал эмнэлгийн алба

2) хувийн мал эмнэлгийн хэвшил

3) сургалт, судалгаа, лаборатори

4) Монголын Үндэсний Мал Эмнэлгийн Холбоо гэсэн үндсэн 4 багт хуваагдаж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар батлагдсан "Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам" болон холбогдох бусад материал, даалгаврын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнгээ 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулав.

Тус хэлэлцүүлгийн видео бичлэгийг бүрэн эхээр нь ЭНЭ линкээр орж үзнэ үү.  

2021/01/09

Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай цахим уулзалт №2

2021.01.06-07

Мал эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхын зохицуулалтыг боловсронгуй болгох, малын эмч, мэргэжилтнүүдийн үргэлжилсэн болон итгэмжлэлийн сургалтыг чанаржуулах зорилтын хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн малын эмч, малын бага эмч, мал эмнэлгийн техникчдийн төлөөлөл болсон 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сард 2 үе шаттай зохион байгуулсан юм. 

Дээрх хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх холбогдох үйл ажиллагаанд өгөх зөвлөмжийг төслийн богино хугацааны зөвлөх Н.Одонцэцэг 2021 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд талуудад танилцуулав.

Мөн дээрх уулзалт хэлэлцүүлгийн үеэр "Veterinary Statutory Body" буюу Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын зорилго, үүрэг, эрхийн тухай Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлагуудын талаар ерөнхий мэдээлэл хийлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн видео бичлэгийг бүрэн эхээр нь доорх линкүүдээр орж үзнэ үү.