Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/08/13

Шилжүүлэн суулгасан эрхтэнийг ховхорч унахгүй байлгах арга

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2008 оны 2 дугаар сарын 5
Донор эрхтэнтэй хамт дархлааны тогтолцооны тодорхой хэсгийг шилжүүлэн суулгавал эрхтэнийг ховхорч унахаас сэргийлэх тул насан турш дархлаа дарангуйлагч эм хэрэглэх шаардлагагүй болдгийг тогтоосон байна.
Бие даасан судалгааны гурван багийн цөөхөн өвчтөн дээр туршсан энэхүү ажлын үр дүн New England Journal of Medicine сэтгүүлд хэвлэгджээ.
Цус бүтэхүй (www.eurostemcell.org)
Жил бүр хэдэн мянган хүн бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэдэг бөгөөд АНУ-д л гэхэд өвчтөнүүдийн 99 орчим хувь нь нэгээс дээш жил амьдардаг байна. Гэхдээ донор эрхтэнээ ойрын хамаатан саднаасаа авсан байлаа ч ховхорч унахаас нь сэргийлж насан туршдаа дархлаа дарангуйлагч эм уудаг аж. Хэдийгээр энэ эм тустай ч өвчтөнийг халдварт мэдрэмхий болгохоос гадна өртөг өндөртэй байдаг байна.
Амьтан дээр туршсан өмнөх судалгааны ажлууд ийм эмнээс зайлсхийх боломжтойг харуулсан бөгөөд хулгана болон сармагчинд эрхтэн шилжүүлэн суулгахын хамтаар донорын цус бүтээгч эсийг судсаар олгоход зарим тохиолдолд дархлаа дарангуйлагч эм хэрэглэх шаардлагагүй байсан байна. Ясны чөмөгт агуулагддаг цус бүтээгч эсээс эсрэгбием үйлдвэрлэдэг В болон эзэн, донорыг ялгахад чухал үүрэг гүйцэтгэдэг Т зэрэг цагаан эсүүд үүсэж бий болдог. Ийнхүү эзний биед донорын цус бүтээгч эсийг суулгахад дархлааны эрлийз тогтолцоо үүсэж, шилжүүлэн суулгасан эрхтэн гадных гэж танигдахгүй болдгийг судлаачид тогтоожээ.

No comments:

Post a Comment