Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2019/05/08

2019/04/30

Аавын минь эрдмийн ажил, гар зургууд

Аав Намсрайжав маань 1979 онд "Тэмээний урд мөчдийн судас-мэдрэлийн багцын байршил зүй, түүнд мэс ажилбар хийх замууд" сэдвээр эрдмийн зэрэг горилсон юм.
Аавынхаа эрдмийн ажлын автореферат болон гар зургуудыг нь хавсаргав.

2019/04/28

Адууны нийлүүлгийн өвчин

Мэдээлэл №1-ийн эх сурвалж:
- Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, САТРЕПС төслийн баг
- Монголын Нүүдэлч Иргэдийн Холбоо
- Хөдөө аж ахуйн ирээдүй - Цахим Тинк Танк (Ази)

Мэдээлэл №2

2019/04/20

Үхрийн сүүлний хураагуур судаснаас цус авах арга

Эх сурвалж: www.youtube.com
Кентаккигийн их сургуулийн үхрийн мэргэжилтэн доктор Лез Андерсоны хичээл

Цус авах дараалал:
  1. Сүүлний доод талыг цэвэрлэнэ.
  2. Сүүлийг эгц дээш өргөнө.
  3. Сүүлний бүтцийг ажиглавал яг голд нь ховил байгаа. Ховилын хоёр хажуугаар яс тэмтрэгдэнэ.
  4. Тэр ховил руу зүүгээ эгц перпендикуляр хатгаж цус авна.

2019/04/18

Махны үхрийн арчилгаа, маллагааны технологи (МУ-ын Төрийн соёрхолт мал зүйч, Сэлэнгэ үүлдрийн авторуудын нэг О.Мэдэхгүй гуайн зөвлөгөө)

Махны үхрийн арчилгаа маллагааны технологийн үе шат:
  1. Тугалыг эхлээр бойжуулна. 
  2. Тугалыг 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал өсгөн бойжуулна. Энэ бол тугал маш эрчимтэй өсөх хугацаа тул нэмэгдэл тэжээл өгнө. Заавал махны чиглэлийн гэлтгүй монгол үхэрт ч ялгаагүй үүнийг мөрдөнө. Мал намрын тарга тэвээргээ хавар гэхэд 25-30 хувиар алддаг гэсэн судалгааны дүн бий.
  3. Оторлох. Аль сайн бэлчээр устай газар оторлоно. Казахын цагаан толгойт, Герефорд, Ангус гэх мэтчилэн махны чиглэлийн үхрийн хоногийн нэмэгдэл жин 1-1.2 кг байх боломжтой.
  4. 18-20 сарын настай эр бярууг дээд тал нь 3 сар шахаж бордоно. Шахаж бордох замаар КЦТ үхрийг доод тал нь 380-440 кг амьдын жинтэй нядалгаанд оруулах боломжтой. Ингэж чадвал махны үхрээс үр шимийг нь хүртэнэ.

2019/04/17

Нэг удаагийн хэрэглээний 18G тарилгын зүүг оёдлын зүү болгон ашиглах нь

Ви. И. Ти. Нетийн Ганзориг эмч маань Австрали улсад мэргэжил дээшлүүлэхдээ өвөрлөж ирсэн нэгэн эрдмээ зааж өгөв. Бодын арьсыг нэвтэлж оёход тун хурц, бядтай зүү хэрэгтэй. Гэвч зориулалтын зүү хайж явалгүй өөрсдөө хийчих хялбар арга байдаг юм байна. 
Нэг удаагийн хэрэглээний 18G тарилгын зүүг хэрхэн оёдлын зүү болгон ашиглах талаар видео бичлэгээс үзнэ үү.

 

№29_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Тунгалгийн зангилааг лабораторит илгээхэд анхаарах зүйл)