Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог
Showing posts with label Өвчний тухай. Show all posts
Showing posts with label Өвчний тухай. Show all posts
2024/01/28
2024/01/27
2023/01/06
2021/11/15
2021/06/29
2021/05/07
2021/04/01
2020/11/25
Цартахал уу эсвэл Цартархалт уу?
2020.11.24
"Pandemic" гэдэг үгийг "ЦАРТАХАЛ" гэж орчуулдаг учраас заримдаа төсөөллийг хэт хүндрүүлж, эргэлзээ төрүүлдэг бололтой.
Үүнийг "ЦАРТАРХАЛТ" гэж орчуулбал илүү ойлгомжтой, төсөөллийн хувьд зөв буух болов уу.
![]() |
| https://www.technologynetworks.com/ |
2020/02/17
2020/01/22
2020/01/17
Бактер ба вирүсийн ялгаа
Эх сурвалж: microbenotes.com
![]() |
| Вирүсийн хэмжээг бактер болон хүний элэгний эсийнхтэй харьцуулсан байдал (Эх сурвалж: ppdictionary.com) |
![]() |
| Вирүсийн хэмжээг өөр хооронд нь харьцуулсан байдал (Эх сурвалж: viralzone.expasy.org) |
2019/04/28
Адууны нийлүүлгийн өвчин
Мэдээлэл №1-ийн эх сурвалж:
- Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, САТРЕПС төслийн баг
- Монголын Нүүдэлч Иргэдийн Холбоо
- Хөдөө аж ахуйн ирээдүй - Цахим Тинк Танк (Ази)
- Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, САТРЕПС төслийн баг
- Монголын Нүүдэлч Иргэдийн Холбоо
- Хөдөө аж ахуйн ирээдүй - Цахим Тинк Танк (Ази)
Мэдээлэл №2
2019/04/07
"Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн атлас" ном дахин хэвлэгдлээ
Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын бүтээл "Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн атлас" ном дахин хэвлэгдлээ. Уг номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2014 онд Н.Одонцэцэг мэргэжил нэгт нөхдийн хамт (Д.Ууганбаяр, О.Уламбаяр, Ө.Гэрэлмаа, Ц.Эрдэнэ-Очир) орчуулан, хянан тохиолдуулж малын эмч нарын хүртээл болгож байсан юм.
Эхний хэвлэлтээс авсан зарим малын эмч, мал эмнэлгийн байгууллагууд уг бүтээлийг ашиглан урьд өмнө таарч байгаагүй өвчнүүд (гахайн сонгомол мялзан, Африкийн гахайн мялзан, шүлхий, хорт салст халуурал, цэцэг г.м.)-ээ оношилсон тухайгаа дурьдаж, дахин хэвлүүлж илүү өргөн хүрээнд ашиглах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монгол Улсад анх удаа дэгдсэн Африкийн гахайн мялзангийн урьдчилсан болон эцсийн онош тогтоолтонд номны агуулга нэлээд үүрэг гүйцэтгэснийг дуулахад таатай байна.
Дахин хэвлэгдсэнтэй холбогдуулан уг номны талаар мэдээлэл хараахан аваагүй байгаа малын эмч, мэргэжилтнүүдэд зориулж товч тайлбар өгье.
2018/02/26
2016/09/15
Бог малын мялзан өвчний тандалт хийх үед баримтлах био-хамгааллын дэглэм
Эх сурвалж: www.rr-africa.oie.int
Орчуулсан огноо: 2016.09.15
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.
Био-хамгаалал
Био-хамгаалал гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт өвчин тархахаас урьдчилан
сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг цогц дадал бөгөөд өвчин үүсгэгч
нэвтрэх боломж/хөдөлгөөнийг
аль болох хамгийн доод түвшинд хүртэл бууруулахад чиглэгдэнэ. Вирүсийн гаралтай
ихэнх хил дамжин халдварладаг өвчний үед баримталдаг био-хамгааллын зарчим
үндсэндээ ижил боловч тухайн өвчний эпидемиологиос хамаарч бага зэргийн ялгаатай байж болно.
2016/09/07
Бог малын мялзан өвчний эмгэг жам
Эх сурвалж: www.mdpi.com (Жич: Зөвхөн ‘Эмгэг жам’ хэсгийг орчуулав)
2014 оны 6 дугаар сарын 6
Эмгэг жамынхаа гогцоог хүн төрөлхтөнд бүрэн "тайлбарлаж өгөөгүй" хэвээр байгаа бог малын мялзан өвчин (БММӨ/Peste
des petits ruminants)-ий талаар өдийг хүртэл хуримтлуулсан ихэнх мэдлэг нохойн гударга, үхрийн мялзан,
улаан бурхан зэрэг бусад өвчин үүсгэгч морбилливирүсүүдтэй харьцуулсан судалгаанд үндэслэжээ. Хэдийгээр морбилливирүсийн халдвар дархлааг дарангуйлдаг гэж үздэг ч уг вирүсийн цочмог
явцтай халдвараас илааршсан амьтанд насан туршийн дархлаа тогтох нь олонтой. Гэвч үүний молекул механизмыг гүйцэд ойлгож чадаагүй л байна.
2016/09/01
Бог малын мялзан / Peste des petits ruminants
Эх сурвалж: www.cfsph.iastate.edu
Мэдээллийн шинэлэг байдал: 2015 оны 8 дугаар сар
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог
малын мялзан өвчин (БММӨ)-ийг гоц халдварт
вирүс үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай; 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн
цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн
халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа
гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт
бүртгэгдээд байна.
2016/07/18
Гахайн арьсны эмгэг хувирлаар урьдчилсан онош тогтооход туслах атлас
Мэдээний эх сурвалж: oie.int
Мал эмнэлгийн мэргэжлийн бусад бүтээлээс эрээд олдохгүй материалыг багтаасан, энэ төрлийн мэдээлэлд анхдагч 'Гахайн арьс судлалын атлас'-ыг өнгөт зургаар харамгүй баяжуулан Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас малын эмч, мэргэжилтэн та бүхний гар дээр тавьж байгаа юм байна.
Энэхүү ном гахайн арьсны 'асуудлыг' бүхий л талаас нь тайлбарлахыг зорьсон нь өвчнийг ялган оношлоход тань дэм болох аж. Халдваргүй өвчнүүдээс гадна шүлхий, Ауескийн өвчин, гахайн үржил-амьсгалын замын хам шинж, гахайн сонгомол мялзан, Африкийн гахайн мялзан гэх мэт гахайд тохиолддог зарим халдварт өвчний үед арьсанд илэрдэг эмнэл зүйн шинж оношлогооны нэн чухал ач холбогдолтой билээ.
Уг номыг худалдаж авахыг хүсвэл энд дарж орно уу.
2016/07/06
Голыг нь олж энгийн үгээр тайлбарласан ном
Боом өвчнийг
түлхүү судлах зорилготой хүмүүс ДАЭМБ, ДЭМБ, НҮБХХААБ-аас хамтран
боловсруулсан 'Хүн, амьтанд тохиолддог боом өвчин, 2008 он' номтой
танилцана уу.
Линк нь: apps.who.int
Subscribe to:
Posts (Atom)

.png)
.png)
.png)
.png)
















