Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2020/11/29

КОВИД-19-ийн эсрэг AstraZeneca/Oxford-н ДНХ вакцины технологи

Эх сурвалж: Проф. Roger Seheult, MD, MedCram

2020.11.15

Эм үйлдвэрлэгч AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан КОВИД-19-ийн эсрэг вакцин нь шимпанзегийн аденовирүсийг ашигласан. 

Аденовирүсийн геном нь давхар гинжит ДНХ. 

Ердийн шимпанзе (https://commons.wikimedia.org/)

Аденовирүсийн ДНХ-ийн дунд хэсэгт уг вирүсийг үржиж олшроход ашиглагддаг мэдээлэл агуулагддаг. Генийн инженерчлэлийн аргаар уг мэдээллийг арчиж устгана. Ингэснээр энэхүү аденовирүс хүний биед орсон ч үржиж олширч чадахгүй болно.

Харин дээрх устгагдсан мэдээллийн оронд SARS-CoV-2 вирүсийн эсрэг дархлаа өдөөх уураг үйлдвэрлэхэд ашиглах генетикийн кодыг суулгана.

Ингэж бэлдсэн вакциныг хүний эсэд оруулахад вирүс задарч ДНХ нь эсийн сийвэнд чөлөөлөгдөн, улмаар эсийн бөөм рүү орно.

Вакцин боловсруулагчдын мэдэгдэж байгаагаар эсийн бөөмөнд орсон вакцины ДНХ нь эзэн эсийн геномтой холбогдохгүй. Харин тусдаа транскрипцэд орж РНХ бий болгоно. Энэхүү мРНХ нь бөөмнөөс гарч эсийн рибосомын тусламжтайгаар трансляцид орж дархлааны урвал өдөөгч уураг үйлдвэрлэнэ.

No comments:

Post a Comment