Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2020/11/25

Цартахал уу эсвэл Цартархалт уу?

2020.11.24

"Pandemic" гэдэг үгийг "ЦАРТАХАЛ" гэж орчуулдаг учраас заримдаа төсөөллийг хэт хүндрүүлж, эргэлзээ төрүүлдэг бололтой. 

Үүнийг "ЦАРТАРХАЛТ" гэж орчуулбал илүү ойлгомжтой, төсөөллийн хувьд зөв буух болов уу.

https://www.technologynetworks.com/

Ер нь дэгдэлт (outbreak), орогномол халдвар, эпидеми, цартахал хоорондын ялгааг ойлгох нь мэргэжлийн хүмүүсийн хувьд ч амаргүй байдаг гэнэ.

Endemic/Орогномол халдвар (үгийн гарвал Грек хэлнээс: "en" - дотор, хүрээнд + "demos" - хүмүүс) - Тодорхой газар нутгийн популяцид (хүн, амьтан) тогтмол хэмжээнд байнга гардаг халдвар; жишээ нь, Африкийн зарим нутагт хумхаа өвчин орогномол хэлбэрээр тохиолддог.

Epidemic/Эпидеми (үгийн гарвал Грек хэлнээс: "epi" - дээр/дээгүүр + "demos" - хүмүүс) - Тодорхой газар нутаг, эсвэл бүсийн популяцид халдварын тохиолдлын тоо хэвийн хэмжээнээс гэнэт, огцом нэмэгдэх; жишээ нь, анх Уханьд шинэ коронавирүсийн халдвар дэгдэхэд эпидеми боллоо гэж үзэж байв.

Pandemic/Цартахал (үгийн гарвал Грек хэлнээс: "pan" - бүх + "demos" - хүмүүс) - шинэ өвчин эсвэл урьд өмнө байсан үүсгэгчийн шинэ омог хэд хэдэн орон, тив, улмаар дэлхий дахиныг хамран тархахыг хэлнэ. Хүн төрөлхтөн хэдэн зууны тэртээгээс хэд хэдэн цартахалтай нүүр тулж байжээ. Үүнд: Испанийн томуу, тарваган тахал, холер, улаан бурхан, салхин цэцэг, сүрьеэ цартахал хэлбэрээр тархаж байжээ. Эдгээрээс олон эмэнд дасалтай сүрьеэгийн халдвар анхаарлын төвд байсаар байна.

Ашигласан эх сурвалж:

https://www.technologynetworks.com/

https://intermountainhealthcare.org/

https://www.who.int/

https://en.wikipedia.org/

No comments:

Post a Comment