Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2023/07/06

Тунг олгох аргаас хамаарсан шүлхийн вакцины дархлаа төрүүлэх чанарын судалгаа

Шүлхийн вакциныг 14 хоногийн зайтай 2 тунгаар тарих, эсвэл энэ 2 тунг нийлүүлж нэг удаа олгоход дархлаа төрүүлэх чанарт ялгаа гарч байгаа эсэхийг үхэр, хонин дээр судалсан дүн

Эх сурвалж: www.frontiersin.org

2022/09/18

Арьс товруутах өвчин (АТӨ)-ий эсрэг вакцинжуулалттай холбоотой түгээмэл асуултууд

Эх сурвалж: rr-asia.woah.org

Үр ашиг, боломж, хүртээмж, вакцины төрлүүд

1.     АТӨ-ий эсрэг вакцинжуулалт ямар үр ашигтай вэ?

·       АТӨ-ийг хяналтанд авах, улмаар устгах арга хэмжээний хамгийн үр дүнтэй хэрэгсэл;

·       Бусад арга хэмжээ (жишээлбэл, халдвартай сүргийг устгах)-тэй харьцуулахад хэрэгжүүлэхэд хялбар, илүү үр дүнтэй, мөн ихэнх тохиолдолд үнэ өртөг бага;

·       Популяци дахь нийт мэдрэмтгий амьтны тоог бууруулдаг тул өвчин нэвтрэх (урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хэрэгжүүлж буй тохиолдолд), тархахаас сэргийлдэг;

·       Халдварлах, АТӨ-ий вирүс дамжуулагчаар дамжин цааш тархахаас хамгаалдаг тул эдийн засгийн шууд болон шууд бус хохирол үүсэхээс сэргийлдэг.

2022/04/16

Газрын амьтны эрүүл мэндийн кодекс монгол хэлээр

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын бүтээл Газрын амьтны эрүүл мэндийн кодекс хэмээх нэн чухал 2 боть баримт бичиг монгол хэлнээ хөрвөж, малын эмч мэргэжилтнүүд төдийгүй мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний дотоод, гадаад худалдаанд оролцогч хэн бүхэн, төр засгийн шийдвэр гаргагчид мэдээлэл авах боломжтой боллоо.

Энэ чухал баримт бичгийг орчуулах санаачилга гаргасан, маш олон хуудас бүтээлийг зориг гарган орчуулах ажлыг зохион байгуулсан, орчуулсан, хянан тохиолдуулсан, хэвлэлийн зардлыг шийдвэрлэсэн бүх мэргэжилтэн, удирдлага, байгууллагуудад баярлалаа.

Миний хувьд өчүүхэн хэлтэрхийг нь орчуулж дэм үзүүлсэн болно.