Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог

Д.Ууганбаяр, Н.Одонцэцэгийн блог
Дашзэвгийн Ууганбаяр, Намсрайжавын Одонцэцэгийн блог

2019/05/08

2019/04/30

Аавын минь эрдмийн ажил, гар зургууд

Аав Намсрайжав маань 1979 онд "Тэмээний урд мөчдийн судас-мэдрэлийн багцын байршил зүй, түүнд мэс ажилбар хийх замууд" сэдвээр эрдмийн зэрэг горилсон юм.
Аавынхаа эрдмийн ажлын автореферат болон гар зургуудыг хавсаргав.

2019/04/28

Адууны нийлүүлгийн өвчин

Мэдээлэл №1-ийн эх сурвалж:
- Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, САТРЕПС төслийн баг
- Монголын Нүүдэлч Иргэдийн Холбоо
- Хөдөө аж ахуйн ирээдүй - Цахим Тинк Танк (Ази)

Мэдээлэл №2

2019/04/25

Малын биеэс гадна орчинд үр тогтооход анти-оксидант бодис болох астазантин (Astaxanthin/Ax) болон өсгөвөрлөх уусмалын нөлөө

Мал эмнэлгийн сургуулийн багш П.Эрдэнэтогтох, С.Отгонжаргал, С.Ганбат болон Японы Хоккайдогийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш Масаши Нагано нарын хамтын судалгааны ажлын үр дүнг П.Эрдэнэтогтох илтгэв.
Тэд малын биеэс гадна (in vitro) орчинд үр тогтоож, улмаар төл хүлээн авсан нь энэ чиглэлээр Монголын мал аж ахуйн салбарт анхдагч болж байгаа юм байна. Мөн олон улсын үзүүлэлттэй харьцуулахад хээл авалтын хувь илт өндөр байгаа нь сонирхол татаж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь монгол малын тэсвэрт чанартай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Өндөр ашиг шимтэй малын тоо толгойг богино хугацаанд өсгөн нэмэгдүүлэхэд дээрх судалгааны ажлын үр дүн, практик хэрэглээ тун ач холбогдолтой.

Шувууны бие махбодын эрхтэн тогтолцоо, оношилгооны ач холбогдол (багш Ц.Сугир, Д.Батчулуун)

2019/04/20

Үхрийн сүүлний хураагуур судаснаас цус авах арга

Эх сурвалж: www.youtube.com
Кентаккигийн их сургуулийн үхрийн мэргэжилтэн доктор Лез Андерсоны хичээл

Цус авах дараалал:
  1. Сүүлний доод талыг цэвэрлэнэ.
  2. Сүүлийг эгц дээш өргөнө.
  3. Сүүлний бүтцийг ажиглавал яг голд нь ховил байгаа. Ховилын хоёр хажуугаар яс тэмтрэгдэнэ.
  4. Тэр ховил руу зүүгээ эгц перпендикуляр хатгаж цус авна.

2019/04/18

Махны үхрийн арчилгаа, маллагааны технологи (МУ-ын Төрийн соёрхолт мал зүйч, Сэлэнгэ үүлдрийн авторуудын нэг О.Мэдэхгүй гуайн зөвлөгөө)

Махны үхрийн арчилгаа маллагааны технологийн үе шат:
  1. Тугалыг эхлээр бойжуулна. 
  2. Тугалыг 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал өсгөн бойжуулна. Энэ бол тугал маш эрчимтэй өсөх хугацаа тул нэмэгдэл тэжээл өгнө. Заавал махны чиглэлийн гэлтгүй монгол үхэрт ч ялгаагүй үүнийг мөрдөнө. Мал намрын тарга тэвээргээ хавар гэхэд 25-30 хувиар алддаг гэсэн судалгааны дүн бий.
  3. Оторлох. Аль сайн бэлчээр устай газар оторлоно. Казахын цагаан толгойт, Герефорд, Ангус гэх мэтчилэн махны чиглэлийн үхрийн хоногийн нэмэгдэл жин 1-1.2 кг байх боломжтой.
  4. 18-20 сарын настай эр бярууг дээд тал нь 3 сар шахаж бордоно. Шахаж бордох замаар КЦТ үхрийг доод тал нь 380-440 кг амьдын жинтэй нядалгаанд оруулах боломжтой. Ингэж чадвал махны үхрээс үр шимийг нь хүртэнэ.

2019/04/17

Нэг удаагийн хэрэглээний 18G тарилгын зүүг оёдлын зүү болгон ашиглах нь

Ви. И. Ти. Нетийн Ганзориг эмч маань Австрали улсад мэргэжил дээшлүүлэхдээ өвөрлөж ирсэн нэгэн эрдмээ зааж өгөв. Бодын арьсыг нэвтэлж оёход тун хурц, бядтай зүү хэрэгтэй. Гэвч зориулалтын зүү хайж явалгүй өөрсдөө хийчих хялбар арга байдаг юм байна. 
Нэг удаагийн хэрэглээний 18G тарилгын зүүг хэрхэн оёдлын зүү болгон ашиглах талаар видео бичлэгээс үзнэ үү.

 

№29_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Тунгалгийн зангилааг лабораторит илгээхэд анхаарах зүйл)

2019/04/16

№28_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Үе, яс; Ямааны үе-тархины үрэвсэл, Сохор догол, Фосфорын дутагдал)


Үхэрт фосфор дутагдсаны шинж

№27_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Мөгөөрсөн хоолой, улаан хоолой, залгиур, хэл; Йодын дутагдал, Бог малын мялзан, Гахайн сонгомол мялзан, Хорт салст халуурал, Аденоматоз, Хэл хөхрөх өвчин)


Хэл хөхрөх өвчин


Бамбай булчирхай

Бамбай булчирхай

№26_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Хамрын гуур)


 

№25_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Тархи; Галзуу, Хуцын эвэр, Листериоз)



Хуцын эвэр

№24_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Нүд)


№23_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Аман хүзүү салгах; нугасны шингэн)

2019/04/15

№22_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Гүзээ; Голын хороор хордох, Хужирт түлэгдэх, Хорт салст халуурал, Бог малын мялзан)

№21_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Хэрхэнэг; Бог малын мялзан, Шүлхий, Хорт салст халуурал, Шимэгчийн халдвар)

№20_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Сархинаг; Ус дутагдсаны шинж)

№19_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Ходоод; Гемонх)


Гемонх

№18_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Шулуун гэдэс; Өндөг тоолох; Хорт салст халуурал)

№17_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Хос гэдэс; Хорт салст халуурал)

№16_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Бог малын мялзангийн үед олгойд илэрдэг баран судал)


Бог малын мялзангийн үед олгойд баран судал илэрдэг хэсгийг нээж үзүүлэв

2019/04/14

№15_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Гэдэс; Пейерын гүвгэр - Бог малын мялзан, Хорт салст халуурал)


Пейерын гүвгэр

№14_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Гэдэс чихэлдэх - Шимэгчийн халдвар, Сальмонеллёз)


Бидний задалсан нэг малын гэдэс чихэлдсэн байв.

№13_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Гэдэс; Туузан хорхой)

№12_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Чацархай, гэдэс; Кокцидиоз)


Чацархайн булчирхай



Чацархайн булчирхай тод харагдана

№11_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Давсаг)

№10_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Дэлүү)

№9_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Бөөр)


№8_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Өрц, элэг; Фасциолёз)





Цөсний сувгийг нээж фасциол илрүүлнэ.

№7_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Гүзээ салгах, сэмж)


2019/04/13

№6_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Уушиг; Аденоматоз, Маеда, Хатгалгаа, Диктиокаулез)



Лабораторийн шинжилгээнд явуулах уушигны тунгалгийн зангилаа


Аденоматоз, Маеда, Хатгалгаа оношлох

№5_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Зүрх; Булчин цайх өвчин, Үнхэлцэг усжих өвчин, Цусан халдвар, Африкийн гахайн мялзан, ДХХ)





Булчин цайх өвчин оношлох


Үнхэлцэг усжих өвчин оношлох


Цусан халдвар, Африкийн гахайн мялзан, ДХХ оношлох


Зүрхний уг хэсэгт байгаа чих шиг зүйлийг тосгуур гэнэ.
Тосгуурыг нээж ажиглана.

№4_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Хүүрийг нээсний дараах ерөнхий үзлэг, ажиглалт)

№3_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Хүүрийг стандарт аргаар нээх)






2019/04/10

№1_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Мал задлахын өмнөх ажиллагаа, гадаад үзлэг)

Ц.Сугир багшийнхаа мал задалж, эмгэг хувирлыг шинжлэх сургалтуудад оролцож бичиж тэмдэглэж авсан видео бичлэг, зурагнуудаа цэгцлэн цуврал байдлаар хүргэхээр шийдлээ.