Аав Намсрайжав маань 1979 онд "Тэмээний урд мөчдийн судас-мэдрэлийн багцын байршил зүй, түүнд мэс ажилбар хийх замууд" сэдвээр эрдмийн зэрэг горилсон юм.
Аавынхаа эрдмийн ажлын автореферат болон гар зургуудыг нь хавсаргав.
Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
2019/04/30
2019/04/28
Адууны нийлүүлгийн өвчин
Мэдээлэл №1-ийн эх сурвалж:
- Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, САТРЕПС төслийн баг
- Монголын Нүүдэлч Иргэдийн Холбоо
- Хөдөө аж ахуйн ирээдүй - Цахим Тинк Танк (Ази)
- Мал эмнэлгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, САТРЕПС төслийн баг
- Монголын Нүүдэлч Иргэдийн Холбоо
- Хөдөө аж ахуйн ирээдүй - Цахим Тинк Танк (Ази)
Мэдээлэл №2
2019/04/25
2019/04/20
Үхрийн сүүлний хураагуур судаснаас цус авах арга
Эх сурвалж: www.youtube.com
Кентаккигийн их сургуулийн үхрийн мэргэжилтэн доктор Лез Андерсоны хичээл
Цус авах дараалал:
- Сүүлний доод талыг цэвэрлэнэ.
- Сүүлийг эгц дээш өргөнө.
- Сүүлний бүтцийг ажиглавал яг голд нь ховил байгаа. Ховилын хоёр хажуугаар яс тэмтрэгдэнэ.
- Тэр ховил руу зүүгээ эгц перпендикуляр хатгаж цус авна.
2019/04/18
Махны үхрийн арчилгаа, маллагааны технологи (МУ-ын Төрийн соёрхолт мал зүйч, Сэлэнгэ үүлдрийн авторуудын нэг О.Мэдэхгүй гуайн зөвлөгөө)
Махны үхрийн арчилгаа маллагааны технологийн үе шат:
- Тугалыг эхлээр бойжуулна.
- Тугалыг 10 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал өсгөн бойжуулна. Энэ бол тугал маш эрчимтэй өсөх хугацаа тул нэмэгдэл тэжээл өгнө. Заавал махны чиглэлийн гэлтгүй монгол үхэрт ч ялгаагүй үүнийг мөрдөнө. Мал намрын тарга тэвээргээ хавар гэхэд 25-30 хувиар алддаг гэсэн судалгааны дүн бий.
- Оторлох. Аль сайн бэлчээр устай газар оторлоно. Казахын цагаан толгойт, Герефорд, Ангус гэх мэтчилэн махны чиглэлийн үхрийн хоногийн нэмэгдэл жин 1-1.2 кг байх боломжтой.
- 18-20 сарын настай эр бярууг дээд тал нь 3 сар шахаж бордоно. Шахаж бордох замаар КЦТ үхрийг доод тал нь 380-440 кг амьдын жинтэй нядалгаанд оруулах боломжтой. Ингэж чадвал махны үхрээс үр шимийг нь хүртэнэ.
2019/04/17
Нэг удаагийн хэрэглээний 18G тарилгын зүүг оёдлын зүү болгон ашиглах нь
Ви. И. Ти. Нетийн Ганзориг эмч маань Австрали улсад мэргэжил дээшлүүлэхдээ өвөрлөж ирсэн нэгэн эрдмээ зааж өгөв. Бодын арьсыг нэвтэлж оёход тун хурц, бядтай зүү хэрэгтэй. Гэвч зориулалтын зүү хайж явалгүй өөрсдөө хийчих хялбар арга байдаг юм байна.
Нэг удаагийн хэрэглээний 18G тарилгын зүүг хэрхэн оёдлын зүү болгон ашиглах талаар видео бичлэгээс үзнэ үү.
2019/04/16
№28_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Үе, яс; Ямааны үе-тархины үрэвсэл, Сохор догол, Фосфорын дутагдал)
Үхэрт фосфор дутагдсаны шинж
2019/04/15
2019/04/14
№12_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Чацархай, гэдэс; Кокцидиоз)
№8_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Өрц, элэг; Фасциолёз)
2019/04/13
№6_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Уушиг; Аденоматоз, Маеда, Хатгалгаа, Диктиокаулез)
Лабораторийн шинжилгээнд явуулах уушигны тунгалгийн зангилаа
Аденоматоз, Маеда, Хатгалгаа оношлох
2019/04/12
2019/04/10
№1_Мал задалж, эмгэг хувирал шинжлэх (Мал задлахын өмнөх ажиллагаа, гадаад үзлэг)
Ц.Сугир багшийнхаа мал задалж, эмгэг хувирлыг шинжлэх сургалтуудад оролцож бичиж тэмдэглэж авсан видео бичлэг, зурагнуудаа цэгцлэн цуврал байдлаар хүргэхээр шийдлээ.
2019/04/09
2019/04/07
"Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн атлас" ном дахин хэвлэгдлээ
Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын бүтээл "Мал амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн атлас" ном дахин хэвлэгдлээ. Уг номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2014 онд Н.Одонцэцэг мэргэжил нэгт нөхдийн хамт (Д.Ууганбаяр, О.Уламбаяр, Ө.Гэрэлмаа, Ц.Эрдэнэ-Очир) орчуулан, хянан тохиолдуулж малын эмч нарын хүртээл болгож байсан юм.
Эхний хэвлэлтээс авсан зарим малын эмч, мал эмнэлгийн байгууллагууд уг бүтээлийг ашиглан урьд өмнө таарч байгаагүй өвчнүүд (гахайн сонгомол мялзан, Африкийн гахайн мялзан, шүлхий, хорт салст халуурал, цэцэг г.м.)-ээ оношилсон тухайгаа дурьдаж, дахин хэвлүүлж илүү өргөн хүрээнд ашиглах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр Монгол Улсад анх удаа дэгдсэн Африкийн гахайн мялзангийн урьдчилсан болон эцсийн онош тогтоолтонд номны агуулга нэлээд үүрэг гүйцэтгэснийг дуулахад таатай байна.
Дахин хэвлэгдсэнтэй холбогдуулан уг номны талаар мэдээлэл хараахан аваагүй байгаа малын эмч, мэргэжилтнүүдэд зориулж товч тайлбар өгье.
Subscribe to:
Posts (Atom)