Тус видео хичээлийг эх сурвалжаас үзнэ үү.
Жич: Агуулгын алхамыг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
ДНХ-ийн дарааллыг тогтооно гэдэг нь түүнийг бүтээгч нэгж буюу СУУРЬ ямар дарааллаар байрласныг илрүүлэх ажиллагаа юм. |
ДНХ-ийн дарааллыг тогтоохоос өмнө түүнийг богино хэсгүүд болгон тасдаж |
плазмидын ДНХ-д нэгтгэнэ. |
Уг плазмидын ДНХ-ийг бактерит суулгана. |
Бактер үржиж олшрохын хэрээр ДНХ-ийн гинж маш олон болж хувилна. |
Дараа нь бактераас ДНХ-ээ ялган авч дарааллыг нь тогтоох ажиллагаанд орно. |
Ялгаж авсан ДНХ-ээ дараалал тогтоох урвал явуулах хавтангийн үүрэнд хийнэ. |
Дараалал тогтоох урвалыг эхлүүлж хавтанг 96 хэм хүртэл халаана. |
Энэ үед ДНХ хоёр дан гинж болж сална. |
Дараа нь хэмийг 50 болгон бууруулахад ДНХ праймер плазмидын ДНХ-тэй холбогдоно. |
Хэмийг 60 болгож нэмэхэд ДНХ полимераз ДНХ праймертай холбогдоно. |
ДНХ полимеразын тусламжтайгаар ДНХ-ийн чөлөөт сууриуд эх гинжтэй холбогдож шинэ гинж үүсгэнэ. Энэ ажиллагаа Төгсгөлийн суурь холбогдох хүртэл үргэлжилнэ. |
Төгсгөлийн суурь холбогдсон тохиолдолд ДНХ-ийн шинэ гинжинд өөр суурь нэгдэхгүй. Төгсгөлийн суурь холбогдмогц ДНХ полимераз ажиллагаагаа зогсоож гинжнээс сална. |
Хавтанг 96 хэм хүртэл халаахад ДНХ-ийн эх ба шинэ гинжүүд сална. |
Энэхүү халааж, хөргөх ажиллагааг олон дахин давтах замаар харилцан адилгүй урттай ДНХ-ийн фрагментуудыг үйлдвэрлэнэ. Тухайн фрагментын урт нь Төгсгөлийн суурь хэзээ холбогдохоос хамаарна.
ДНХ-ийн дарааллыг уншихын тулд Электрофорезын аргаар харилцан адилгүй урт бүхий фрагментуудыг хооронд нь салгана. |
Хавтангийн үүр бүрийг хялгасан гуурстай холбож цахилгаан цэнэгээр үйлчлүүлнэ. |
Энэ үед сөрөг цэнэгтэй ДНХ-ийн молекулууд хялгасан гуурсанд орж ирнэ. Хялгасан гуурс бүр хөөсөрхөг бүтэцтэй гель агуулна. |
ДНХ-ийн богино фрагментууд уртуудаасаа хурдан урагшилна. |
Ингэснээр фрагментууд хамгийн богиноосоо эхлэн хамгийн урт хүртлээ эрэмбэлэгдэнэ. |
ДНХ-ийн фрагментыг хялгасан гуурсны үзүүрт очиход тэнд байрлах лазер Төгсгөлийн суурийг нь гэрэлтүүлнэ. |
Уг гэрлийг камер мэдэрч бүртгэж авна. |
Төгсгөлийн суурь бүр өөр өнгө өгнө: A-ногоон, С-хөх, G-шар, Т-улаан. |
Хамгийн богино фрагмент эхэлж уншигдана. Хамгийн урт фрагмент хамгийн сүүлд уншигдана. |
Генийн дараалал тогтоогч машин нь Төгсгөлийн суурийн ялгаруулсан өнгийг дараалсан шоо байдлаар тэмдэглэнэ. |
Өнгө бүхий шоо тус бүр ДНХ-ийн фрагмент бүрийн Төгсгөлийн суурийг илтгэнэ. |
Эдгээр өнгийг үсгээр илэрхийлэхэд шинжилж буй ДНХ-ийн дараалал гарч ирнэ. |
No comments:
Post a Comment