Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2019/10/05

Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн ахиц дэвшлийн үнэлгээ Монгол Улсад (PVS Evaluation Follow-up mission) - 2019 он

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аас томилогдсон Барри Стемшорн ахлагчтай баг Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн ахиц дэвшилд үнэлгээ өгөх (PVS Evaluation Follow-up mission) зорилгоор хоёр долоо хоногийн хугацаанд Монгол Улсад ажиллаж, үр дүнгээ товч танилцуулав. Энэхүү үнэлгээ нь "Бог малын мялзан (БММ)-тай тэмцэх арга хэмжээ"-ний асуудлыг тусгайчлан багтааснаараа онцлог байв.
Тус үнэлгээний багт Др. Сьюзан Мунстерман (БММ-тай тэмцэх арга хэмжээний үнэлгээний ахлагч), Др. Надав Галон, Др. Адхираж Мишра нар ажилласнаас гадна ДМАЭМБ-ын Ерөнхийлөгч Др. Марк Шип ажиглагчаар оролцсоныг дурьдах нь зүйтэй.
Тэд холбогдох бичиг баримттай танилцаж, талуудтай биечлэн уулзаж ярилцсаны дүнд мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, цаашдын арга хэмжээнд үнэтэй зөвлөмж өгөв.
ДМАЭМБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний нэгдсэн жагсаалт:
№1. Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээ (PVS evaluation) - 2007 он
Тайлбар: Үүнийг чанарын стандартын хэрэгжилтэнд чанарын үзүүлэлтээр "Онош тавих" үнэлгээ гэж нэрлэдэг (эх сурвалж: https://www.oie.int/).
№2. Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн Гап анализ (PVS Gap analysis) - 2010 он
Тайлбар: Үүнийг Мал эмнэлгийн албаны стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, чиглэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг томъёолох буюу эмнэлгийн хэлээр "Дээрх оношийн дагуу жор бичих" зөвлөх үйлчилгээ гэж нэрлэдэг (эх сурвалж: https://www.oie.int/).
Др. Барри Стемшорн мөн багийн ахлагчаар ажилласан.
№3. Мал эмнэлгийн хууль эрх зүйн баримт бичиг боловсруулалтанд зөвлөх үйлчилгээ (PVS Veterinary Legislation Identification Mission) - 2012 он
№4. Лабораторийн зөвлөх үйлчилгээ (PVS Pathway Laboratory Mission) - 2015 он
№5. Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн ахиц дэвшлийн үнэлгээ (PVS Evaluation Follow-up mission) - 2019 он
Дээрх 2010, 2015, 2019 оны үнэлгээ, зөвлөх үйлчилгээнд хэлмэрчийн үүрэгтэй оролцож, мэдээллээ зузаатгах завшаан олгосон мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Үнэлгээний багийн гишүүд маань талархлын захидал ирүүлснийг хавсаргав. Энэхүү мэндчилгээн дээрх зургийг Др. Барри Стемшорн авчээ (https://stemshornphotos.ca/).

No comments:

Post a Comment