Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас томилогдсон Др. Руперто Викторияно Гонгора ахлагчтай 6 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлд үнэлгээ өгөх (PVS evaluation) зорилгоор хоёр долоо хоногийн хугацаанд Монгол Улсад ажиллав. Энэ удаагийн үнэлгээ нь бог малын мялзан болон гахайн африкийн мялзантай тэмцэх арга хэмжээний асуудлыг тусгайчилж багтааснаараа онцлог байв.
Үнэлгээний багийн гишүүд: Др. Эмилио Леон (гахайн африкийн мялзан), Др. Саймон Киху (бог малын мялзан), Др. Сильви Кулон (хүнсний аюулгүй байдал), Марлен Бюши (жендер), Др. Мин-гён Пак (ажиглагч).
Одонцэцэг миний хувьд ийнхүү 2007 оноос хойш ДМАЭМБ-аас хийсэн нийт 6 үнэлгээ болон зөвлөх үйлчилгээний 4-т нь хэлмэрчийн үүрэг гүйцэтгэв.

ДМАЭМБ-аас өмнөх жилүүдэд хийсэн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
No comments:
Post a Comment