2015 оны 1 дүгээр сарын 27
Томуугийн А хэвшлийн олон вирүсийг саармагжуулах чадалтай шинэ төрлийн эсрэгбиемийг саяхан нээсэн нь томуугийн эсрэг универсал вакцин бүтээх ирээдүйд хөтөлж байгааг МакМастерын их сургууль болон Иканы анагаах ухааны сургуулийн судлаачид мэдэгдсэн байна.
Томуугийн вирүсийн бүтэц (www.nature.com) |
Улирлын вакциныг жил бүр олгодог бол универсал вакциныг зөвхөн ганц удаа хэрэглэхэд томуу үүсгэгчийн бүх омог, түүн дотор хувьсалд орсон вирүсийн эсрэг ч үйлчилнэ гэж үзэж байгаа аж. Үүний ачаар томуугийн цартахал дэгдэх, вакцины омог өвчин үүсгэж буй омогтой тохироогүйн улмаас вакциндалт үр дүнгүй болох эрсдэлээс (өнөө жил ийм явдал болсон) сэргийлэх боломж бүрдэх юм байна.
Томуугийн вирүсийг "шошголох" нь/жишээ (en.wikipedia.org) |
Ялангуяа уушиг, амьсгалын замын дээд хэсгээс олддог тодорхой эсрэгбиемүүд томуугийн вирүсийг саармагжуулах онцгой чадалтай. Энэхүү мэдлэг нь томуугийн универсал вакцин бүтээхэд идэвхгүйтгэсэн вирүс хэрэглэх үү, эсвэл амьд сулруулсан вирүс хэрэглэх үү гэдгийг шийдэхэд ач холбогдолтой. Идэвхгүйтгэсэн вакцин үйлдвэрлэхэд вирүсийг өндгөнд өсгөвөрлөж, бодисоор үхүүлдэг бол сулруулсан вакцины хувьд эмгэг төрүүлэгчийн хоруу чанарыг нь багасгах хэдий ч амьдрах чадварыг нь хадгалдаг.
Судлаачид ирэх 5-7 жилд багтаан томуугийн универсал вакциныг бүтээж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
No comments:
Post a Comment