Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/12/24

Шавьжаар дамждаг вирүсийн эсрэг вакцин

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 2 дугаар сарын 10
(www.medgenelabs.com)
Амьд вирүсээс илүүтэй уураг ашиглаж бүтээсэн вакцин амьтан, хүнийг шавьжаар дамждаг вирүсээс хамгаалахад тусалж чадна гэж мал эмнэлгийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн боловсруулдаг Medgene Labs компаний судалгааны ахлах ажилтан, Өмнөд Дакота мужийн их сургуулийн мал эмнэлгийн шинжлэх ухааны профессор Алан Янг  мэдэгдсэн байна. 
Тус компани Африк болон Арабын хойгт илэрдэг Рифт хөндийн халуурал өвчний эсрэг шинэ вакцин боловсруулж байгаа аж. Вирүсээр үүсдэг уг өвчин хонинд онцгой халтай бөгөөд хурганы 90%, бие гүйцсэн хонины 10 хувийг үхүүлэх чадалтай. Үхэр, тэмээ, ямаа цөөн тоогоор өртдөг. Үүсгэгч вирүс шумуулаар дамжиж хүнд халдах эрсдэлтэй. 
Одоо хэрэглэж байгаа амьд вирүсийн вакцин хонинд хээл хаялт үүсгэдэг бол идэвхгүйтгэсэн вирүсийн вакцин урт хугацааны дархлаа тогтоох чадамжгүй гэж Өвчинтэй тэмцэх, сэргийлэх төвөөс мэдээлжээ. Иймд Medgene Labs дээрх хоёр бэрхшээлийг аль алиныг нь "намнасан" вакцин бий болгох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд амьд вирүс биш харин уургийг вакцин болгон ашигласнаар сөрөг урвал үлэмж багасч, вакцины аюулгүй чанар, үйлчилгээ сайжрах аж. Мөн вирүсийн овогт өвөрмөц уураг сонгосноор, жишээ нь, Рифт хөндийн халуурлын вакцин энэ өвчнийг үүсгэгч вирүстэй нэг овогт харъяалагдах Хартленд вирүст, гахайн түгмэл чацгын вакцин гахайн дельта коронавирүсийн халдварын эсрэг үйлчлэх юм байна.

No comments:

Post a Comment