Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан Мал эмнэлгийн боловсролын 4 дүгээр зөвлөгөөн (
www.oie.int)-өөр яригдсан гол асуудлуудын талаар тэмдэглэл хөтөлснөө та бүхэнд 6 дугаар сарын 30-ны өдөр хүргэсэн билээ.
Тус зөвлөгөөн дээр гайхалтай санаа, гайхалтай авъяас, гайхалтай сэтгэн бодох чадвар цогцлоосон нэгэн залуу бүтээлээрээ олныг гайхашруулж байсныг зориуд тусад нь мэдээлэл болгон танилцуулъя гэж бодлоо. Тэр бол зураглалаар чиглүүлэгч, мэдээллийн загварчлалын мэргэжилтэн Сэм Брэд (Sam Bradd). Бритиш Колумбын их сургуулийн Боловсролын магистрын зэрэгтэй. Авъяас чадварыг нь үнэлсэн олон улсын олон байгууллага стратеги төлөвлөгөөгөө зураглалаар харуулах, 'үгэн' мэдээлэлд 'зурган' тэмдэглэл хөтлүүлэх, 'зурган' орчуулга хийлгэх, уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдын идэвхийг өрнүүлэхдээ Сэмийг урьдаг болжээ.
Мал эмнэлгийн боловсролын зөвлөгөөнд тавигдаж буй илтгэлүүдийг сонсонгоо утгыг нь самбарт хадсан цаасан дээр буулгаад зогсоод байхаар нь "Мал эмнэлгийн чиглэлээр ажилладаг зургийн авъяастай хүн байх" гэж бодож байлаа. Гэтэл тийм биш байж. Өөр мэргэжлийнх мөртлөө тэр ярьж байгаа зүйлийн утгыг бүрэн ойлгоод, яаж тэгэж шүүж базаж дүрсэлдэг байна аа гэж биширсэн шүү!
Түүний ажил үйлстэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл
drawingchange.com сайтаар орно уу.
За ингээд зөвлөгөөнөөр яригдсан асуудлуудыг цааснаа хэрхэн буулгасныг нь тольдоё.
(Жич: Эдгээр зургийг ДАЭМБ-ын цахим хуудаснаас www.oie.int болон Отгонтөгс багшаас авав.)
|
Шинэ үеийн оюутан: Шинэ хэрэгцээ | |
|
|
|
|
Онлайн сургалтын арга хэрэгсэл |
|
Багш нарыг 'цэнэглэхүй' |
|
Мал амьтанд энэрэнгүй хандах үзлийг сургалтанд баримтлах нь |
|
'Нэг эрүүл мэнд' үзэл баримтлал сургалтанд |
|
ДАЭМБ-ын 6 дахь Стратеги төлөвлөгөө |
|
Ерөнхий мэдээлэл |
|
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж |
No comments:
Post a Comment