Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2016/10/12

Эсийн бүтэц

Эх сурвалж:www.youtube.com
2015 оны 3 дугаар сарын 18
Nucleus Medical Media агентлагийн бүтээл "Эсийн бүтэц" видео хичээлийг дээрх эх сурвалжаас үзнэ үү. 
Жич: Тус хичээлийн агуулгын алхам бүрийг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
Эс бол организмын хамгийн жижиг амьд нэгж юм. 
Ямар төрлийнхөөс үл хамааран бүх эсэд 3 ижил зүйл байдаг.
Эсийг гадна орчноос тусгаарлах үүрэг бүхий бүрхүүл бүх эсэд бий.
Эс цэлцэгнүүр маягийн шингэн сийвэн агуулна.
ДНХ бол эсийн генетикийн материал
Эсийг ерөнхийд нь 2 төрөлд ангилна.
Эхнийх нь эукариот эс
Эукариот эс эрхтэнцэртэй.
 Эрхтэнцэрт бөөм болон бусад зүйл орно.
Ургамал, амьтны эс нь өндөр зохион байгуулалт бүхий эукариот эс
Нөгөө нэг төрөл болох прокариот эсэд 
бөөм болон бүрхүүлээр тусгаарлагдсан эрхтэнцэр байхгүй. 
Бөөм байхгүй ч генетикийн материал агуулна.
Бактер зэрэг нэг эст организм прокариот эстэй.
Эрхтэнцэр гэдэг нь тус бүрийн үүрэгтэй "жижиг эрхтэн" гэсэн үг.
Эсийн хяналтын төв болох бөөмнөөс эхэлж тайлбарлая.
Бөөм нь ДНХ буюу генетикийн материал агуулна. 
ДНХ нь эсийн үйлдэл, түүний процессыг "командална".
Бөөмөнд задгай орооцолдсон ДНХ (хроматин гэнэ) агуулагдана.
Эс хуваагдахад бэлэн болмогц 
ДНХ нягтарч хромосом бүтцэд шилжинэ.
Бөөмөнд бөөмхөн агуулагдана.
Бөөмхөнд рибосом нийлэгжинэ.
Бөөмийг орхиж гарсан рибосом 
уураг нийлэгжүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
Бөөмийг орхиж гарсан рибосом болон 
бусад эрхтэнцэр эсийн сийвэнд хөвж оршино.
Эсвэл рибосом нь эндоплазмын торлогтой холбогдоно. 
Эндоплазмын торлогийг барзгар ба гөлгөр гэж ангилна. 
Үүнээс зөвхөн барзгартай нь рибосом холбогдоно.
Эндоплазмын торлог гэдэг нь 
рибосомын нийлэгжүүлсэн уураг гэх мэт материалыг 
тээвэрлэх үүрэг бүхий бүрхүүлээр тусгаарлагдсан "хонгил" юм.
Уураг болон бусад материал эндоплазмын торлогоос 
жижиг цэврүү (мөхлөг) байдлаар гадагшилна.
Эдгээр мөхлөг 
Гольджийн аппарат (бас Гольджийн биет гэдэг) руу явна.
Гольджийн аппарат мөхлөгийг хүлээж авна.
Гольджийн аппаратанд орсон уураг
Гольджийн аппарат 
уургийг эс ашиглаж болохуйц хэлбэрээр эвхэнэ.
Гольджийн аппарат уургийг бусад материалтай холбоно. 
Жишээ нь, липидтэй,
мөн карбогидраттай.
Вакуоль нь янз бүрийн материал агуулдаг уут маягийн бүтэц
Жишээ нь, энэхүү ургамлын эсийн вакуоль ус агуулсан байна.
Амьтны эсэд агуулагдах лизосом хэмээх эрхтэнцэр
Лизосом нь эсийн гэмтсэн, мөхсөн хэсэг буюу 
"хогийг" цуглуулах үүрэгтэй.
Лизосом нь эсийн хог хаягдлыг задлах чадвартай энзим агуулна.
Амьтан, ургамлын эсийн энергийн станц нь 
 митохондр хэмээх эрхтэнцэр
Эс амьсгалах хэмээх процессын үед 
митохондр ГФА-ы молекул үйлдвэрлэж, 
эсийн бүх үйл ажиллагааг энергээр хангана. 
Энерги түлхүү шаарддаг эс илүү олон митохондр агуулна.
Эсийн хэлбэр дүрсийг эсийн "араг яс" бүрдүүлнэ.
Эсийн араг яс нь уургаас бүтсэн бичил утаслагууд болон
нимгэн, хөндий бичил хоолойнуудаас тогтоно.
Ургамал зэрэг зарим организм нарны гэрлийг ашиглаж 
энерги бий болгодаг (фотоаутотроф) бөгөөд 
эсдээ хлоропласт хэмээх эрхтэнцэр агуулна.
Хлоропластад нарны гэрлийг ашигласан нийлэгжилт явагдана.
Хлоропласт нь хлорофил хэмээх ногоон нөсөө агуулдаг учир 
ногоон харагдана.
Ургамлын эсийн бүрхүүлийн гадуур эсийн хана байрлаж 
эсийг хэлбэржүүлэх, дэмжих, хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. 
Амьтны эсэд эсийн хана байхгүй.
Олон янзын өвөрмөц бүтэцтэй эсүүд бий. 
Заримаас нь дурьдвал; 
хүний амьсгалын замын эс бичил намираа сормосуудтай. 
Энэ нь амьсгалаар орж ирсэн тоос, бичил биетийг торгоож, 
ханиах үед гадагш нь зайлуулах үүрэгтэй. 
Бас нэг өвөрмөц бүтэц бол шилбүүр. 
Зарим бактер шилбүүртэй. Тэрээр эсийг хөдлөхөд тусална.  
Хүнд байдаг шилбүүртэй ганц эс бол эр бэлгийн эс
Товч дүгнэлт:
  • Эукариот эс: Бөөм болон бүрхүүлээр тусгаарлагдсан эрхтэнцэр бүхий ургамал, амьтны эс
  • Прокариот эс: Бөөм, бүрхүүлээр тусгаарлагдсан эрхтэнцэр байхгүй нэг эст организм
  • Бүх эсэд эсийн бүрхүүл, сийвэн, генетикийн материал бий.
  • Ургамал, амьтны эс митохондр агуулна.

4 comments:

  1. Баярлалаа, ойлгомжтой, сайхан орчуулсан. танд ажлын амжилт хүсэе.

    ReplyDelete
    Replies
    1. Дагваадаа баярлалаа. Амжилт!

      Delete
  2. Сайн байна уу? Маш их өгөөжтэй мэдээлэл өгдөгт баярлаж байна та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе өөр олон зүйлийг орчуулж оруулаарай баярлалаа

    ReplyDelete