Бүтээлийн эзэн: The McGraw-Hill Companies
Бүтээсэн он: 2010
Тус видео хичээлийг эх сурвалжаас үзнэ үү.
Жич: Агуулгын алхам тус бүрийг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
Транскрипц (ДНХ-г хуулсан РНХ бий болох) ба трансляц (РНХ-г ашиглаж уураг бий болох процесс) гэдэг үгсийн утгыг доорх зургаар тайлбарлав.
ДНХ-ээс РНХ, РНХ-ээс уураг үүснэ (www.atdbio.com) |
Хоол тэжээлээр авсан олон төрлийн шимт бодис бие махбодын үйл ажиллагааг хангана. Гэвч бидний бие хоол боловсруулах замд орж ирсэн хүнсийг тэр чигээр нь ашиглаж чаддаггүй. |
Олон төрлийн уураг, энзимүүд хоол боловсруулах замд орж ирсэн хүнсийг эсэд нэвчихүйц шимт бодис болтол задална. |
Тэгэхээр бидний амьдралыг тэтгэгч уургууд хаана, хэрхэн бий болдог вэ? |
Уураг бий болгох зааварчилгааг бидний ДНХ өгнө. |
ДНХ ген агуулна. |
Ген гэдэг нь РНХ молекулыг кодлогч хэсэг агуулсан нуклеотидын үргэлжилсэн гинж юм. |
Энэхүү гинж нь гараа (promoter)-гаар эхэлж бариа (terminator)-гаар төгсөнө. Мөн гарааны ойролцоо эсвэл арай зайдуухан тохируулагч дараалал (regulatory sequence) агуулагдана. |
Эдгээр генийн экспресс транскрипц ба трансляц процессын дүнд хэрэгжинэ. |
Эукариот эсийн транскрипц бөөмөнд явагдах бөгөөд ДНХ нь мэдээлэгч РНХ (messenger RNA/mRNA)-ийг бий болгох эх загвар болдог. |
Трансляц нь эсийн сийвэн (cytoplasm)-д явагдах бөгөөд мэдээлэгч РНХ-д агуулагдах мэдээллийг ашиглан полипептид бий болгоно. |
Транскрипцын үед генийн ДНХ нь РНХ полимераз энзимын тусламжтайгаар мэдээлэгч РНХ-ийн гинж бий болоход эх загвар болж ашиглагдана. |
Энэ процесс 3 үе шатаар явагдана: эхлэх, уртсах, төгсөх |
Эхлэх үе шатанд РНХ полимераз генийн гарааны хэсэгт холбогдоно. |
Энд генийн экспрессийн гол хяналт явагдаж, РНХ полимеразыг гарааны хэсэгтэй холбогдох эсэхийг шийднэ (зөвшөөрнө эсвэл хориг тавина). |
РНХ полимераз гарааны хэсэгтэй холбогдоход ДНХ-ийн хос мушгиа суларч нээгдэнэ. |
Уртсах үе шатанд РНХ полимераз нь эх загвар болсон ДНХ-ийн гинж дагуу урагшилна. |
ДНХ-ийн азотлог суурийн дэс дараалал мэдээлэгч РНХ-ийн 3' төгсгөл тийш комплементар (хамжаа) хослол байдлаар хуулбарлагдана. |
РНХ полимераз генийн төгсгөл хэсэгт хүрэхэд мэдээлэгч РНХ (transcript/хуулбар) бэлэн болно. |
РНХ полимераз, ДНХ-ийн гинж, мэдээлэгч РНХ (хуулбар) бие биенээсээ сална. |
Транскрипцын үед бий болсон мэдээлэгч РНХ-ийн гинж уураг кодлогч эксон (exon) болон |
кодолдоггүй интрон (intron) сегмент агуулна. |
Мэдээлэгч РНХ трансляцид оролцохын тулд кодолдоггүй интроноо зайлуулж, 5' малгай ба |
3' поли-А сүүлтэй болно. |
Интроныг хэрчин хаяж, эксоныг нийлүүлж гагнах (splicing) энэхүү процессыг уураг ба РНХ-ээс бүтсэн нийлэмж сплайсосом (spliceosome) гүйцэтгэнэ. |
Сплайсосом нь интроны сегментийг зайлуулж. |
зэргэлдээх эксонуудыг нийлүүлж гагнах замаар мэдээлэгч РНХ-ийн боловсорсон гинж бий болгоно. |
Боловсорсон мэдээлэгч РНХ бөөмийн сүвээр гадагшилж сийвэнд очсоноор трансляц эхэлнэ. |
Боловсорсон мэдээлэгч РНХ-ийн гинжийг уураг нийлэгжүүлэхэд хэрхэн ашигладаг вэ? |
Азотлог суурь нь "кодон" хэмээх 3 үсгэн кодоор бүлэг үүсгэнэ. |
Генетикийн код нь 64 кодонтой. Ихэнх кодон тусгай амин хүчлүүдийг кодолдог. |
Өвөрмөц 4 кодон байдаг. Эхнийх нь "эхлэл"-ийг кодолно. |
"Зогсох"-ыг 3 кодон кодолно. |
Мэдээлэгч РНХ-ийн "эхлэл" кодон хэсэгт рибосомын жижиг хэсэг (small ribosomal subunit) холбогдсоноор трансляц эхэлнэ. |
Амин хүчил тус бүрийг |
тусгай зөөвөрлөгч РНХ молекул рибосомд авчирна. |
Ямар амин хүчил авчрахыг зөөвөрлөгч РНХ-ийн антикодоны дараалал тодорхойлно. |
Мэдээлэгч РНХ-ийн кодон ба зөөвөрлөгч РНХ-ийн антикодоны сууриуд бие биетэйгээ комплементар тохирсон байна. |
Эхний зөөвөрлөгч РНХ молекул "эхлэл" кодонтой холбогдсоны дараа |
рибосомын том хэсэг (large ribosomal subunit) залгагдан трансляцын нийлэмж бүтцийг бий болгосноор эхлэх ажиллагаа өндөрлөнө. |
Рибосомын том хэсэг Е, Р, А гэсэн 3 үүрт хуваагдана. |
Уртсах үе шатанд зөөвөрлөгч РНХ молекул кодон, антикодоны комплементар суурьт тохирсон амин хүчлүүдийг нэг нэгээр нь мэдээлэгч РНХ-ийн гинжинд авчирна. |
Зөөвөрлөгч РНХ молекулын антикодон бүрт тохирсон амин хүчил бий. |
Амин хүчлээр цэнэглэгдсэн зөөвөрлөгч РНХ молекул |
А үүртэй холбогдох бөгөөд |
түүний болон |
Р үүрэн дэх зөөвөрлөгч РНХ молекулын амин хүчлүүдийн хооронд пептид холбоо үүснэ. |
Энэхүү нийлэмж бүтэц зүүн тийш нэг кодонгоор ахихад амин хүчилгүй болсон зөөвөрлөгч РНХ молекул Е үүрийг орхино. |
А үүр дараагийн зөөвөрлөгч РНХ молекулыг хүлээж авахад бэлэн нээлттэй болно. |
Уртсах явц "Зогс" кодон хүртэл үргэлжилнэ. |
Ангижруулагч фактор "Зогс" кодон бүхий А үүртэй холбогдоно. |
Р үүрэн дэх зөөвөрлөгч РНХ-ээс полипептид тасарна. |
Нийлэмж бүтэц задарна. |
Уургууд өөр өөр эрхтэнцэрийг ашиглан өөрчлөлтөнд ордог. Хоол боловсруулахад оролцдог энзимын полипептид эндоплазмын торлогт нийлэгжин, |
Гольджийн аппаратаар дайрч өнгөрөхдөө өөрчлөгдөн, |
цэврүү/мөхлөг хэлбэрээр эсийн бүрхүүлээр гадагшилж |
хоол боловсруулах замын хөндийд орж ирнэ. |
bayrlalaa
ReplyDeleteБаярлалаа.
Delete