Бүтээлийн эзэн: Amoeba sisters LLC
Олон нийтийн сүлжээнд тавигдсан огноо: 2014 оны 6 дугаар сарын 16
ДНХ-ийн репликац (ДНХ-ийн нэг молекулаас хоёр ижил хуулбар бий болох үйл явц) |
Эсийн удирдлагын төв болох ДНХ таны шинж төрхийг кодолдог. |
Өөрөөр хэлбэл, ДНХ таныг бий болгосон гол хүчин зүйл юм. |
Тэгэхээр танд эсийн хяналтыг гартаа авсан ДНХ молекул байна гэсэн үг. |
Иймд жишээ нь, митоз хуваагдлын дүнд бий болсон шинэ эс өөрийн гэсэн ДНХ-тэй байх ёстой. |
Энэ бол ДНХ-ийн репликацын тухай бидний ярих сэдэв юм. |
Тэгэхээр ДНХ хаана, хэзээ хуулбарлагддаг вэ? |
Эхлээд хаана ... |
Бөөмтэй эсийн хувьд бөөмөнд явагдана. |
Эс болгон бөөмтэй байдаггүйг санаарай! (Шар эукариот эс: Ногоон прокариот минь, энэ хичээлд чиний үүрэг байхгүй тул явсан чинь дээр дээ, ккк ...) |
ДНХ хуулбарлагдах үйл явцыг эукариот хэмээх бөөмтэй эс дээр тайлбарлая. |
Прокариот хэмээх бөөмгүй эсийн хувьд үйл ажиллагааны зарчим нь арай өөр. (Эукариот эс: Би бөөмтэй дөө, бөөмтэй дөө. Прокариот эс: Надад ингэж онгирохоо болиочээ!) |
Эукариот эсийн ДНХ хэзээ хуулбарлагддаг вэ? |
Ерөнхийдөө интерфаз хэмээх үе шатанд эс хөгжинө, эсийн үйл ажиллагаа явагдана, ДНХ хуулбарлагдана. |
ДНХ хуулбарлагдахтай зэрэгцэн яг нэг цаг мөчид хуваагдах процесс явагддаггүй. (Чи хүлээж бай л даа. Би даалгавраа хийж амжаагүй байна ш дээ.) |
Тэгэхээр эс хуваагдаж байгаа үед ДНХ хуулбарлагддаггүй байх нь. |
Митоз, мейоз хуваагдлаас өмнө эс ДНХ-ээ хуулбарлана. |
Яагаад гэхээр өөртэйгээ адилхан шинэ эс бүтээж байгаа тохиолдолд дотор нь хийх ДНХ-ээ эхэлж бэлдэх нь ойлгомжтой. |
Ер нь ДНХ хуулбарлагдах үйл явцыг ашиглан сонирхолтой видео тоглоом хийж болох юм шүү. |
За одоо ДНХ хуулбарлагдах үйл явцад оролцдог гол эрхэмүүдийг танилцуулъя. |
Эхлээд хеликазыг танилцуулъя. Түүнийг цахилгаан тайлагч (монголчилбол, "хос хоёрыг салгагч Хоролмаа")-тай зүйрлэж болно. |
Тэрээр ДНХ-ийн хос гинжийг салгагч юм. |
Хеликаз энэ ажлаа ядарч цөхөх юмгүй хийнэ. |
Учир нь, ДНХ-ийн гинжний устөрөгч холбоос харьцангуй хат муутай. |
ДНХ полимераз бол барилгачин. Энэ энзим ДНХ-ийн молекулыг хуулбарлаж ДНХ-ийн шинэ гинж бий болгодог. |
Праймаз бол чиглүүлэгч. |
(Праймаз: Хөөе бүдүүн залуу минь, наашаа яв, наашаа яв!) |
ДНХ полимераз мундаг хэдий ч праймерын тусламжгүйгээр барилгын ажлаа хаанаас эхлэхээ мэддэггүй. Праймаз нь ДНХ полимеразын барилгын гарааг эхлүүлэх үүрэгтэй праймер нийлэгжүүлнэ. |
Праймазын нийлэгжүүлсэн праймер нь РНХ-ийн богино хэрчим гэдгийг мэдэх үү? |
Лигаз бол цавуудагч. |
Тэрээр ДНХ-ийн хэрчмүүдийг холбож "цавуудна". Түүний үүрэг яагаад чухал тухай жаахан байж байгаад тайлбарлая. |
ДНХ хуулбарлагдах үйл явц "гараа" хэмээх цэгээс эхэлнэ. |
ДНХ-ийн гинж тодорхой дараалал бүхий хэд хэдэн ийм цэг агуулж болно. |
Гарааны цэгт хеликаз очиж хос гинжийг салгаж эхэлнэ. |
Дан гинжинд холбогдогч хэмээх уураг ДНХ-ийн салсан гинжинд холбогдож, хостой нь эргэж нийлүүлэхгүй байх үүрэг гүйцэтгэнэ. |
Энэ үед праймаз ирж, салсан хоёр гинжний аль алинд нь зориулж РНХ праймер үйлдвэрлэнэ. Дээр хэлсэнчлэн, праймер байхгүй бол ДНХ полимераз барилгын ажлаа хаанаас эхлэхээ мэдэхгүй. |
Дараа нь ДНХ полимераз ирж ДНХ сууриудыг угсрах замаар гинж бий болгоно. |
Ингээд хос гинж бий боллоо. Гэхдээ тэд адилхан биш, комплементар (хамжаа зохицолтой). Мөн эсрэг чиглэлд зэрэгцэж байрладаг. |
ДНХ-ийг урагшаа, хойшоо сунасан гэж хэлдэггүй. |
ДНХ-ийн гинжний чиглэлийг байгалийн зүгээс өөрөөр томъёолно. |
ДНХ-ийг 5'-аас 3' руу чиглэсэн, эсвэл 3'-аас 5' руу чиглэсэн гэж ярина. Энэ чухам юу гэсэн үг юм болоо? |
ДНХ-ийн тулгуур баганы нэг бүрэлдэхүүн нь сахар. |
Сахар нүүрстөрөгч агуулна. |
Уг нүүрстөрөгчийг хүчилтөрөгчийн дараагийнхаас эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана. |
1', 2', 3', 4', 5' |
5' нүүрстөрөгч нь энэхүү цагирган бүтцийн хамгийн гадна талд байрлана. |
ДНХ-ийн гинж эсрэг чиглэлд зэрэгцсэн байрлалтай гэдгийг анхаарангаа нөгөө талд нь мөн адил дугаарлалт хийнэ. |
Хүчилтөрөгчийн дараагийнхаас эхлэн нүүрстөрөгчийг цагийн зүүний дагуу дугаарлая. |
1', 2', 3', 4', 5'. Мөн адил 5' цагирагны хамгийн гадна талд байрлана. |
Зүүн талын гинж 5'-аас 3' чиглэлд, |
Баруун талынх 3'-аас 5' чиглэлд байрлана. |
ДНХ полимераз зөвхөн 5'-аас 3' чиглэлд угсралтынхаа ажлыг гүйцэтгэж чадна. (Жич: Энэ нь эх гинжийг 3'-аас 5' чиглэлд уншина гэсэн үг.) |
5'-аас 3' руу чиглэсэн шинэ гинжийг "хөтлөгч" гэж нэрлэнэ. |
Гэтэл 3'-аас 5' чиглэлд угсралт хийх нь ДНХ полимеразын чадвараас давсан асуудал үүсгэнэ. |
Үүнийг шийдэхийн тулд праймаз илүү цаг зарцуулж олон праймер үйлдвэрлэнэ. |
Иймд энэ гинжийг "хоцрогч" гэж нэрлэдэг. (ДНХ полимераз: Ёооё, хоцрогч гинжтэй ноцолдсоор хамаг цагаа барчихлаа.) |
Хоцрогч гинж нь ДНХ полимеразын тусламжтайгаар ДНХ-ийн жижиг хэсгүүд байдлаар нийлэгжинэ. Үүнийг Оказакигийн хэрчим гэж нэрлэдэг. |
Эцэст нь, хос мушгиа ДНХ молекулаас ижилхэн ДНХ төрнө. (Хөөе, чи ч сайхан харагдаж байна шүү.) |
Үүнийг бид "хагас шинэчлэгдсэн" хуулбар гэж нэрлэдэг. Учир нь, ДНХ-ийн хоёр хос мушгиа тус бүр нэг эх гинж, нэг шинэ гинж агуулна. |
Та алдаагаа олж харахын тулд бичсэн зүйлээ дахин нэг нягтлах хэрэгтэй болдог доо. |
Үүний нэгэн адилаар ДНХ полимераз ч алдаа гаргахыг хүсдэггүй нь лавтай. (За байз, үүнийг чинь CAT гэж бичдэг билүү, KAT гэж бичдэг билүү?) |
ДНХ полимераз бол гайхалтай энзим. Хийсэн ажлаа эргэн харж хянах чадвартай. Энэ нь алдаа ховор гаргадаг гэсэн үг. Мэдээж энэ сайн хэрэг. |
Гэхдээ ховор ч гэлээ алдаа гаргавал эс мутацид орно. Энэ тухай дараа тайлбарлаж өгье. |
so cool ❤️
ReplyDeleteThank you!
DeleteЁстой хөөрхөн юм аа^^
DeleteБаярлалаа.
DeleteБаярлалаа
ReplyDeleteБаярлалаа.
DeleteMolekul biologiin suuri medleg olj avahad mash chuhal, oilgomjtoi, orchuulga sain, biologi suuritai ali ch mergejild chuhal shuu. Odnoodoo talarhaj yvdag.
ReplyDeleteБаярлалаа.
Deleteбаярлалаа🐥
ReplyDelete