Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/09/23

Шүлхийн вирүс

Эх сурвалж: www.youtube.com
Бүтээлийн эзэн: Пирбрайтын хүрээлэн 
Олон нийтийн сүлжээнд тавигдсан огноо: 2017.05.04
Тус видео хичээлийг эх сурвалжаас үзнэ үү.
Жич: Агуулгын алхамыг зураг болгон татаж, тайлбарыг орчуулав.
Шүлхийн вирүс
Шүлхийн вирүс пикорнавирүсийн овогт харъяалагдана.
Уг вирүс зүүний үзүүрт хэдэн саяар багтахуйц
маш өчүүхэн хэмжээтэй. 
Шүлхийн вирүс 7 ийлдсэн хэвшилтэй.
Ийлдсэн хэвшил бүр хэд хэдэн омогт хуваагдана.
Вирүсийн гаднах капсидан бүрхүүл
VP1, 2, 3, 4 гэсэн дөрвөн уургаас бүтнэ.
Эдгээр уураг нийлж зангилаа үүсгэнэ.
Ийм 5 зангилаа нийлж
пентамер (5 хэсгээс тогтсон гэсэн үг) бүтцийг бий болгоно.
Ийм 12 пентамер бүтэц нийлж
вирүсийн генетикийн материалыг агуулагч бүтэн капсид үүсгэнэ.
Бүх вирүс генетикийн материал агуулдаг бөгөөд
зарим нь хүний ДНХ шиг бүтэцтэй.
Гэвч шүлхийн вирүс ганц ширхэг дан гинжит РНХ агуулна.
Шүлхийн вирүс үхэр, хонь, ямаа, гахай зэрэг салаа туруут амьтдад халдана.
Одос үхэр гэх мэт зэрлэг амьтдад ч мөн адил халдана.
Вирүс амьсгалаар биед орно.
Хэл, амьсгалын замын эрхтэний эсэд нэвтрэхээс гадна
ил шарх шалбархайгаар дамжин халдана.
Вирүс VP1 уургийн гогцоогоо ашиглан
эсийн гадаргуугийн интегрин хэмээх авуурт холбогдоно.
Эдгээр авуур нь вирүсийг эс рүү чирч оруулна.
Эсэд орсон вирүс задарч РНХ нь чөлөөлөгдөнө.
РНХ нь эсийн рибосомыг ашиглан
вирүсийн уургийн хоёр шинэ гинжийг үйлдвэрлэнэ.
Уургийн эхний гинж задарч
капсидын шинэ пентамер үүсгэнэ.
Уургийн хоёр дах гинж задарч
РНХ үйлдвэрлэлд ашиглагдана.
Капсидын уургууд РНХ-г бүрхэж шинэ вирүс үүсгэнэ.
Ийм маягаар хэдэн зуун мянган вирүс үйлдвэрлэгдэнэ.
Эдгээр вирүс эсээс гадагшилж, шинэ эсэд халдахад бэлэн болно.
Шүлхий гоц халдварт өвчин бөгөөд
нэг амьтнаас нөгөөд шууд хавьтлаар болон
халдвартай эд зүйлээр дамжин халдана.
Шүлхийгээр өвчилсөн мал халуурна, тэжээлийн дуршил буурна,
туруу, ам, хамар, хөх нь цэврүүтэж үлхийрнэ, доголно,
шүлс ихээр гоожуулна, хээл хаяж болно. 
Үхэж болох ч ховор, голдуу төл малд тохиолдоно.
Шүлхий эдийн засгийн асар их хохирол учруулж,
хүнсний баталгаат байдалд заналхийлдэг өвчин.
Зарим оронд шүлхий байнга гардаг.
Зарим оронд гардаггүй.
Зарим улс өвчин тархахаас сэргийлж вакцин тарьдаг.
Гэхдээ энэ арга нь өөрийн гэсэн сул талтай.
Шүлхийн вирүсийг идэвхгүйтгэж вакцин үйлдвэрлэдэг нь
вакцинаас үүдсэн халдвар үүсгэхгүй байх зорилготой.
Гэвч ийм вакциныг үйлдвэрлэхэд тусгай байгууламж шаардлагатай тул өртөг өндөртэй.
Мөн зөвхөн нэг ийлдсэн хэвшлийн вирүсийн эсрэг хамгаалах дархлаа төрүүлдэг,
вакциныг хөргүүрт хадгалах горимтой.
Пирбрайтын хүрээлэнд генетикийн материал агуулаагүй,
харин илүү тогтвортой капсид агуулсан
шинэ төрлийн нийлэг вакцин туршиж байна.
Ийм вакциныг үйлдвэрлэхэд тусгай байгууламж шаардахгүй тул өртөг хямдарна.
Хадгалах, тээвэрлэх горим нь хялбар.
Бүх ийлдсэн хэвшлийн вирүсийн халдвараас хамгаалах боломжтой.
Дэлхийн Шүлхийн лавлагаа лаборатори болох Пирбрайтын хүрээлэн нь
вирүс болон вакцины судалгаа хийхээс гадна
уг өвчнийг оношлох, тандах, тэмцэх арга хэмжээнд
чухал үүрэг гүйцэтгэж байна.
Шүлхийн вирүсийн геном репликацад орох бүртээ мутацад ордог.
Халдвар авсан нэг эс мянга мянган вирүс агуулна.
Эдгээр вирүс бүр бие биенээсээ ялимгүй ялгаатай геном агуулдаг.
Энэ утгаараа уг вирүс маш олон хувилбартай бөгөөд
орчны нөхцөл өөрчлөгдөхөд аль нэг хувилбарын геном агуулсан
вирүс амьд үлдэнэ. Мөн вирүсийг өөрийг нь хөнөөдөг
маш олон төрлийн мутац бий.
Бид вирүсийн амьдрах чадварт эерэг болон сөргөөр нөлөөлдөг мутац,
түүний тэнцвэрт чанарыг судалж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дээрх линкээр орж авна уу.

2 comments:

  1. хэрэгтэй мэдээлэл түгээдэг танд маш их баярлалаа.

    ReplyDelete