Эх сурвалж: Asian Boss
2020.11.09
"Asian Boss"-г үүсгэн байгуулагч, СЕО Стефен Парк болон Олон улсын вакцины хүрээлэнгийн Ерөнхий захирал, доктор Жероме Ким нарын ярилцлагыг сонсоорой. КОВИД-ийн вакцин, эмчилгээ тойрсон бараг бүх асуултанд хариулт өгч байна.
![]() |
Олон улсын вакцины хүрээлэнгийн Ерөнхий захирал, доктор Жероме Ким |
Энэ ярилцлагад вакцин гэж юу вэ, вакцины туршилтын явц, хүн амын дархлаажуулалтыг хэзээ эхлэх, хэзээ дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусах, вакцины дархлааны хариу урвалын үргэлжлэх хугацаа, вакцин тариулсан ч анхаарах зүйл, вакцинжуулалтын арга хэмжээг дэлхий нийтийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах санаачилга буюу бүх улс гүрний хүн амын 20 хувийг бүрдүүлдэг өндөр настан, эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулах хөтөлбөрийн хүрээнд 190 оронд зориулсан 2 тэрбум тун, вакцины баримжаа үнэ ханш (жишээлбэл, Moderna вакцины нэг тун нь 35 USD орчим бөгөөд захиалгын хэмжээнээс хамаарч үнэ нэмэгдэж болзошгүй г.м.), тарих тунгийн давтамж болон хамгаалалт үүсгэх хариу урвалын үргэлжлэх хугацаа, дэлхийн улс гүрнүүд, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд вакциныг урьдчилан захиалсан тухай, вакцин тээвэрлэх хүйтэн хэлхээний ач холбогдол, вакциныг заавал хийлгэх үү эсвэл сайн дурын үндсэн дээр хийлгэх үү, дархлааны хариу урвал төгс байж чадах уу, вакцин тариулсны дараа халдвар авбал бид вирүс ялгаруулах уу г.м. маш олон асуултанд хариулжээ.
Эмчилгээний тухайд жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг КОВИД-19-ийн халдвар авахад Dexamethasone, Remdesivir, витамин D болон моноклонал эсрэгбиемээр эмчилсэн юм байна.
Ер нь моноклонал эсрэгбием үйлдвэрлэлээрээ БНСУ тэргүүлдэг бөгөөд энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50-иас илүү хувийг эзэлдэг гэнэ ...
Сайн байна уу? Маш их хэрэгтэй мэдээлэл өгч байдаг танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
ReplyDeleteБаярлалаа.
Delete