Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2021/01/09

Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай цахим уулзалт №2

2021.01.06-07

Мал эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхын зохицуулалтыг боловсронгуй болгох, малын эмч, мэргэжилтнүүдийн үргэлжилсэн болон итгэмжлэлийн сургалтыг чанаржуулах зорилтын хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн малын эмч, малын бага эмч, мал эмнэлгийн техникчдийн төлөөлөл болсон 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сард 2 үе шаттай зохион байгуулсан юм. 

Дээрх хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх холбогдох үйл ажиллагаанд өгөх зөвлөмжийг төслийн богино хугацааны зөвлөх Н.Одонцэцэг 2021 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд талуудад танилцуулав.

Мөн дээрх уулзалт хэлэлцүүлгийн үеэр "Veterinary Statutory Body" буюу Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын зорилго, үүрэг, эрхийн тухай Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлагуудын талаар ерөнхий мэдээлэл хийлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн видео бичлэгийг бүрэн эхээр нь доорх линкүүдээр орж үзнэ үү.

Төрийн болон хувийн хэвшлийн бүх малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтнууд болон холбогдох сургалтын байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд маш чухал асуудлууд яригдсан тул бүрэн цэгцтэй ойлгохын тулд 3 бичлэгийг дарааллаар нь тусгайлан цаг гаргаж сонсохыг хүсье.

1) Мал эмнэлгийн салбарын холбогдох талуудын 1, 2 дугаар шатны хэлэлцүүлгээс гарсан саналын нэгдсэн дүгнэлт

2) Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комисс гэж юу вэ?

1, 2 дахь сэдэв ба оролцогчдын санал

3) "Мал эмнэлгийн техникийн ажилтан" мэргэжлийн зохицуулалт; Мал эмнэлгийн дээд болон дунд боловсрол олгох байгууллагууд хамтран ажиллах боломж

4) Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын бүтэц, үйл ажиллагаанд өгөх зөвлөмж

3 дахь сэдэв бүтэн ба 4 дэх сэдвийн эхний хагас

4 дэх сэдвийн сүүлийн хагас ба оролцогчдын санал 

No comments:

Post a Comment