Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2021/01/11

Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай цахим уулзалт №1

2020.12.22

Мал эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхын зохицуулалтыг боловсронгуй болгох, малын эмч, мэргэжилтнүүдийн үргэлжилсэн болон итгэмжлэлийн сургалтыг чанаржуулах зорилтын хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн малын эмч, малын бага эмч, мал эмнэлгийн техникчдийн төлөөлөл болсон 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулав.

Дээрх төлөөлөл

1) төрийн мал эмнэлгийн алба

2) хувийн мал эмнэлгийн хэвшил

3) сургалт, судалгаа, лаборатори

4) Монголын Үндэсний Мал Эмнэлгийн Холбоо гэсэн үндсэн 4 багт хуваагдаж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар батлагдсан "Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам" болон холбогдох бусад материал, даалгаврын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнгээ 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулав.

Тус хэлэлцүүлгийн видео бичлэгийг бүрэн эхээр нь ЭНЭ линкээр орж үзнэ үү.  

No comments:

Post a Comment