2014 оны 6 дугаар сарын 6
Эмгэг жамынхаа гогцоог хүн төрөлхтөнд бүрэн "тайлбарлаж өгөөгүй" хэвээр байгаа бог малын мялзан өвчин (БММӨ/Peste
des petits ruminants)-ий талаар өдийг хүртэл хуримтлуулсан ихэнх мэдлэг нохойн гударга, үхрийн мялзан,
улаан бурхан зэрэг бусад өвчин үүсгэгч морбилливирүсүүдтэй харьцуулсан судалгаанд үндэслэжээ. Хэдийгээр морбилливирүсийн халдвар дархлааг дарангуйлдаг гэж үздэг ч уг вирүсийн цочмог
явцтай халдвараас илааршсан амьтанд насан туршийн дархлаа тогтох нь олонтой. Гэвч үүний молекул механизмыг гүйцэд ойлгож чадаагүй л байна.
Биед орж ирсэн БММӨ-ий вирүсийг амьсгалын замын салст бүрхүүл (хамар-залгиур/амьсгалын замын хучуур)-ийн хучуурын дотор зай (intraepithelial space) болон сул холбох эдийн нимгэн давхарга (lamina propria)-д агуулагддаг "эсрэгтөрөгчийг баривчилж Т эсэд тушаагч эс" (antigen presenting cell/APCs) олзолж орчмын тунгалаг төст эдэд аваачсанаар тэнд вирүсийн эхний репликаци явагдана. Дараа нь лимфоцит хөлөглөсөн вирүс тунгалаг, цусны тогтолцоогоор дамжин бүх биед тарна. БММӨ-ий вирүс тунгалаг болон хучуур эдэд үүрлэмтгий тул халдварын үед нүдний салст бүрхүүл, хамар-мөгөөрсөн хоолойн үрэвсэл, амны шархлаат үрэвсэл, ходоод-гэдэс, уушигны үрэвсэл үүсэх нь элбэг. Мөн бусад морбилливирүсийн нэгэн адил БММӨ-ий вирүс эсэд орогнодог тул захын цусны нэг бөөмт эсийг "уналга болгон ашиглаж" бусад эрхтэн, эдэд хүрдэг гэж үздэг. БММӨ-ий вирүсийн халдварт уушиг хожуу өртдөг бөгөөд вирүсийн өтгөрүүлэг хэчнээн өндөр байгаад ч энэхүү “дэс дарааллыг” эвдэж чаддаггүй бололтой.

БММӨ-ий вирүсийн халдварын улмаас
тунгалаг төст эд (Пейерын
гүвгэр, дэлүү, сэрээ булчирхай, уушигны тунгалгийн зангилаа)-д өргөн хүрээг
хамарсан үхжил явагдаж, захын цусанд эргэлдэх лейкоцитын тоог бууруулдаг (25 ба түүнээс дээш хувиар). Мөн вирүс захын
цусны нэг бөөмт эсийг ‘үхэл рүү
хөтөлдөг’ нь in
vitro орчинд
хийсэн туршилтаар нотлогджээ. БММӨ-ий вирүсийн ердийн халдварын үед (туршилтын) халдвараас хойш
3-7 хоногийн дотор халуурч эхлэх бөгөөд үүсгэгчийн омог,
халдвар дамжсан зам, амьтны дархлаанаас хамаарч бусад эмгэг харилцан адилгүй илэрнэ. Эмнэл
зүйн шинж тэмдэг халуурч эхэлснээс хойш ихэвчлэн 3-5 хоногийн дотор тодорно. Өвчин
даамжрах тусам салст бүрхүүлд цус ихэснэ, залхаг нус гоожино,
тэжээлийн дуршилгүй болно, чацга алдана. Байгалийн халдварын үед биед халдаж буй
вирүсийн тоо туршилтын халдварынхаас цөөн байдаг тул нууц үе харьцангуй удаан
үргэлжилнэ. БММӨ-ий хоруу чанартай вирүсийн халдварын үед мэдрэмтгий амьтны уушгинд цус цочмог ихсэж хавагнан 7 хоногийн дотор үхдэг. Гэтэл зарим амьтанд үүний
эсрэгээр удаан үргэлжилсэн ужиг халдвар илрэх бөгөөд уушигны цулцангийн хананд
олон бөөмт аварга эс цуглаж, яваандаа уушигны голомтот үрэвслээр хүндэрч болно.
Ийм амьтан сараас дээш хугацаагаар амьд байна. Халдварын тавилан БММӨ-ий
вирүсийн эсрэг тухайн амьтны өвөрмөц дархлаанаас хамаарна. Шимэгчинд
баригдсан, тэжээлийн дутагдалд орсон амьтан халдвар авбал хүндэрч, улмаар үхэж
болно.
БММӨ-ий вирүсийн эс эмгэгшүүлэх өвөрмөц чанар бусад
морбилливирүсүүдийнхтэй төстэй. Үүнд: тунгалгийн
зангилаа, дэлүүний цагаан эд, ходоод-гэдэсний салст бүрхүүлийн доорх тунгалаг
төст эд олон бөөмт эс ихээр агуулна. Олон бөөмт эс хуримтлагдсанаас эд
үхжинэ. Тэжээл боловсруулах замын хучуур, гүйлсэн булчирхай, нүүрний эдийн
хавтгай хучуурт олон бөөмт эс ажиглагдана. Гэдэсний тунгалгийн зангилааны
үхжилт эмгэгийн улмаас чацга алддаг гэж үздэг. Улаан бурхан өвчний вирүсээс
ялгаатай нь үхрийн мялзан, БММӨ-ий вирүсийн халдварын үед төв мэдрэлийн тогтолцооны
эмгэг илэрдэггүй. Гэвч хулганы тархинд эдгээр вирүсийг халдааж
болно. Мөн сүүлийн үеийн судалгаагаар хилийн өвчин (border disease)-ий вирүстэй хавсарсан халдварын үед БММӨ-ий вирүс
тархинд хүрч, мэдрэл, мэдрэлийн туслах эсэд халддаг нь тогтоогджээ.
БММӨ-ий вирүс (нуклейн хүчил) халдвараас хойш 5 хоногийн дараа,
бүр эмнэл зүйн шинж тэмдэг ажиглагдахаас өмнө шүлс, нулимсанд илэрч болно. Харин
халдвараас хойш 7 хонотол нүдний салст бүрхүүлийн арчдасаас вирүс ялгах
боломжгүй. Байгалийн халдвараас илааршсан ямааны хорголоор 12 долоо хоног орчим
хугацаанд вирүс гадагшилна.
No comments:
Post a Comment