Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/07/29

Шведэд хачгаар дамждаг шинэ өвчин илрэв

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2012 оны 01 дүгээр сарын 09
Гётеборгийн их сургуулийн Сальгренскийн Академийн судлаачид хүнд хачгаар дамждаг шинэ халдвар илрүүлжээ. Энэ нээлтээс хойш дэлхий хэмжээнд нийт 8 тохиолдол бүртгэгдсэнээс 3 нь Шведийн Гётеборгийнх аж.
2009 оны 7 дугаар сард Шведийн баруун нутгийн 77 настай нэгэн эр завиар аялж явахдаа огцом суулгаж, халууран түр зуур ухаан алджээ. Түүнийг эмнэлэгт хүргэхэд гүн хураагуур судсанд нь бүлэнтэл үүссэн нь тогтоогдож. Түүнд хэдэн өдөр антибиотик болон цус шингэлэх эмчилгээ хийж эмнэлгээс гаргасан байна. Гэвч дахиад халуурч. Удаах саруудад хэд хэдэн удаа яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн шинжилгээнд орж, антибиотикоор эмчлүүлсэн ч буцаад л халуураад ирдэг байв. Эцэст нь, түүний цусанд нянгийн ДНХ илрүүлэх тусгай шинжилгээ хийж үзэхэд генийн интернет банкинд бүртгэлтэй нянгийн халдвар илэрсэн нь шуугиан тарьжээ: “Өмнө нь хүн төрөлхтөнд мэдээлэгдэж байгаагүй цоо шинэ халдвар!”.
Түүний цус Neoehrlichia mikurensis (Японы Микура арлаар нэршжээ) нянгаас гаралтай нь 100 хувийн баталгаатай ДНХ агуулж байв. Энэ нян анх 2004 онд Японд харханд илэрсэн ч Шведийн хачиг, мэрэгчид болон хүнд мэдээлэгдэж байсангүй.
Хэрэв энэ шинэ нян бидний мэддэг бусад нянтай төстэй бол зэрлэг хөхтөн амьтнаас хүнд хачгаар дамжин халдварласан байх магадлалтай бөгөөд хүнээс хүнд дамжих асуудал үнэмшил багатайд тооцогдож байгаа аж.
Аз болоход энэ өвчин антибиотикоор эмчлэгдэх бүрэн боломжтой гэнэ.

No comments:

Post a Comment