Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/07/29

Хивэгч малын Шмалленбергийн халдвар

Мэдээний эх сурвалж: www.bva.co.uk
2012 оны 1 дүгээр сарын 09
Британийн Мал эмнэлгийн холбооноос малын эмч, фермерүүдэд хандан Европт шинээр илэрч буй Шмалленбергийн вирүсийн халдварт анхаарал хандуулахыг зөвлөсөн байна. Ялангуяа Герман, Нидерланд, Бельги зэрэг энэ өвчний халдвар илэрдэг орнуудаас мал импортолсон аж ахуйнуудад онцгой сэрэмжлүүлэг өгчээ.
Энэ өвчин бие гүйцсэн малд ерөнхий шинж тэмдгээр илэрч нэг бус нэлээд олон малыг хамардаг байна. Халдварын үед халуурах, сүү сааль нь татрах, тэжээл, усандаа дургүй болох, тарга тэвээргээ алдах, мөн зарим тохиолдолд чацга алдах шинж хэдэн өдөр үргэлжлээд намждаг аж. Тус улсын холбогдох алба үе мөч, тархины согогтой (үе, хүзүү нь муруйсан, эрүү нь гажиг хөгжилтэй, хөдөлгөөний тэнцвэргүй, саажилттай, сохор) нялх төл, зулбадасны мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд ялангуяа Хойд Европын халдвартай нутгаас мал импортолсон аж ахуйнуудад илүүтэй анхаарал хандуулж байгаа юм байна.
Хэдийгээр энэ вирүс хүнд халдах эрсдэл маш багатайд тооцогддог боловч малын эмч, фермерүүдэд хандан халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллахыг сануулжээ.

No comments:

Post a Comment