2009 оны 4 дүгээр сарын 6
Пенсилваний Их сургуулийн Анагаах ухааны
сургуулийн судлаачид нөхөн төлжилтийг дэмжиж улмаар залуурдах чадвар бүхий амьд
мэдрэлийн эдийн суулгац бүтээж, үр дүнгээ Tissue
Engineering Part A сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт нийтэлжээ.
Мэдрэлийн эс (scienceblogs.com) |
Гэмтсэн хэсэгт шилжүүлэн суулгах боломжтой
3 хэмжээст мэдрэлийн торыг бүтээсэн тухайгаа Пенсилваний Их сургуулийн Тархины
гэмтлийг нөхөн сэргээх төвийн захирал, Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор,
судалгааны багийн ахлагч Дуглас Х.Смит мэдэгдсэн байна.
Тэрээр нөхдийн хамтаар тэжээлээр дүүргэсэн хуванцар тавганд хархны нугасны гаднах мэдрэлийн зангилааны эсүүдийг хийжээ. Ингэхэд тавган дээрх мэдрэлийн эсүүдээс аксон нахиалан ургаж нөгөө тавагны мэдрэлийн эстэй холбогдож чадсан байна.
Тавагнуудыг компьютерийн нарийн хяналтан дор хэдэн өдрийн турш аажим хоёр тийш нь холдуулахад мэдрэлийн судал 7 хоногийн хугацаанд 1 см гаруй сунажээ. Дараа нь түүнийг ургалт дэмжигч бодис агуулсан уургийн хэвэнд суулгаж гуурсан хэлбэртэй болгон хуйлаад хархны суудлын мэдрэлийн тодорхой сегментийг зайлуулж оронд нь шилжүүлэн суулгахад 16 долоо хоног хүртэлх хугацаанд хэлбэр дүрс нь хэвээр хадгалагдаж байсан байна. Онцолж хэлэхэд, эзэн аксон нь гэмтлийн хөндлөн чиглэлд нөхөн төлжихдөө суулгасан аксоныг амьд шат маягаар ашиглаж байсан бөгөөд тухайн хэсэгт эзэн болон суулгац аксонууд сүлжилдэж, шинэ хэлбэрийн аксон үүсгэж байв. Мөн суулгац орчим тэр чигээрээ эрчимтэй миелинжиж өөхлөг давхаргаар хучигдаж байжээ. Сонирхолтой нь, суулгац нь дархлаа дарангуйлагч эмийн оролцоогүйгээр амьд байж, эзэн мэдрэлийн эстэй холбогдож чадсан байна.

Судлаачдын үзэж байгаагаар
мэдрэлийн эдийн амьд суулгац нь гэмтсэн хэсгийн мэдрэлийн судлын бүрхэвчээс
үлдсэн дэмжигч эсүүдийг сэргэхэд тусалдаг байж болох аж. Эдгээр эс нь нөхөн
төлжилтийг залуурдан, мэдрэлийн судлын бүрэн бүтэн байдлыг хангадаг. “Энэ нь
урьд өмнө боломжгүй гэгдэж байсан мэдрэлийн судлын нөхөн төлжилтийг дэмжих
шинэ арга зам байж магад. Мэдрэлийн судлын нөхөн төлжилт хэт удаан явагдвал
дэмжигч эсүүд сөнөрч бүрэн эдгэрэх боломжгүй болдог тул цаг хугацаатай уралдах
ёстой. Бидний бүтээсэн аксоны цилиндр нь эзэн мэдрэлийн судлын бүрхэвчинд
нэвчин ургаж дэмжигч эсийг “бөөцийлснөөр”
эзэн мэдрэлийн судал нөхөн төлжих процессын цаг хугацааны хязгаарыг сунгах
болно.” гэж судалгааны багийн удаах гишүүн, Смитийн лабораторийн пост-доктор
Д.Кэйси Каллен мэдэгдсэн байна.
Mundag yumaa
ReplyDelete👍
Delete