Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/09/02

Бактерийг мэхлэх замаар халдварыг эмчилж болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2009 оны 2 дугаар сарын 9
Бактерийг хуурна гэдэг нь тэдний нөхөрлөлийг ашиглана гэсэн үг юм.
Шоргоолжны бүлийн нэгэн адил бактерууд хамтрах замаар бэрхшээлийг даван туулж чаддаг ажээ. Бактерийн популяцууд өөр хоорондоо харилцаж хооллох, өсөж үржих асуудлаа зохицуулдаг төдийгүй заримдаа бусдынхаа төлөө амиа хүртэл золиослодог гэнэ. Хамтрагчид хоорондоо харилцахын тулд тусгай молекул ялгаруулдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар фракц үүсгэж хүчирхэгждэг байна. 
(letmelearnya.com)
“Гэвч мал амьтанд халдсан бактеруудын нөхөрлөлийг хуурч мэхлэх замаар салган бусниулж болно.” гэж Их Британий Эдинбургийн Их сургуулийн эволюцийн биологич Стюарт Вест мэдэгдсэн байна. Мэхлэгч бактериар давхар халдаахад тэд хамтрагч бактериудын бие биедээ туслах шаргуу хөдөлмөрийг ашиглан тооны хувьд давамгайлж, нэгдмэл байдлыг нь задлах замаар хоруу чанарыг нь сулруулдаг байна. Бактерууд хамтрахдаа бэлэн гэдгээ мэдрүүлдэг молекул ялгаруулдаг бөгөөд бусад нь үүнийг таньж хамтын ажиллагаагаа зохицуулдаг. Гэвч зарим бактер, жишээ нь мэхлэгчид ийм молекул ялгаруулдаггүй хэдий ч бусдад бэлэн гэдгээ мэдрүүлж, ямар нэгэн илүү зардалгүй бүлгийн гишүүн болж чаддаг байна.
Дээрх процессыг илрүүлэх туршилтыг өмнө нь хуруу шил, петрийн аяганд л хийж үзсэн бол энэ удаа Вест нөхдийн хамтаар өвчин үүсгэгч Pseudomonas aeruginosa бактерийг хулганад халдааж амьтны биед адил үр дүн үзүүлэх эсэхийг судалсан байна. Үнэнчээр хамтрагч, дохио өгдөг бактераар халдварласан хулганууд хэдэн өдрийн дотор үхэж байхад мэхлэгч бактераар халдварласан хулгануудын үхлийн хувь бага байсан байна. Хамтрагч болон мэхлэгч бактеруудын холимгоор халдварласан хулгануудын амьд үлдэх хувь нь дан мэхлэгч бактераар халдварласан хулгануудынхтай ижил байжээ.
Бактерийн фракц-уудын эволюцийн зөрчил нь байгалийн омгийн хоруу чанарыг зогсоодог. Ийнхүү онолын хувьд Вестийн үзэж байгаагаар эзэн бактер дээр мэхлэгч бактерийг нэмэх замаар зарим халдварын хоруу чанарыг сулруулж болох аж. Инженерчлэлийн аргаар мэхлэгч бактеруудыг антибиотикт мэдрэг болговол илүү үр дүнд хүрэх боломжтой.
“Бактеруудын хамтрах чадварыг буй болгодог генийн эволюци хөгжлийг ойлгохыг хичээж байгаа эрдэмтдэд энэ аргын давуу болон сул талын аль аль нь харагдаж байна. Жишээ нь, хяналттай орчинд биш харин амьд амьтны биед ямар байх вэ гэдгийг судлахад хэцүү. Энэ удаагийн хулгана ашиглаж хийсэн туршилт нь байгаль дээр энэ процесс яаж явагддагийг ойлгоход чухал алхам боллоо.” гэж Хьюстоны Райсийн Их сургуулийн эволюцийн биологич Давид Кэллер дүгнэсэн байна.

No comments:

Post a Comment