2010 оны 6 дугаар сарын 7
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар
боом өвчин үүсгэгч бактерийн "нөмрөгийг” нь аваад хаячихвал түүнийг
дархлааны тогтолцоо хялбархан олж устгах боломжтойг тогтоожээ.
Бүрээсжсэн B. anthracis-ийн гинжин хэлхээ (www.fao.org) |
Боомоор өвчилсөн хүнд илрэх шинж (www.cfsph.iastate.edu) |
АНУ-ын Зэвсэгт хүчний Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн эрдэмтэд B.anthracis-ийг инженерчлэлийн аргаар хэвийнхээс их хэмжээний CapD ялгаруулдаг болгон өөрчилвөл өөрийнхөө хамгаалах бүрээсийг “хуу” жижиглэн тасчиж хаядаг болохыг нээжээ. Ийнхүү уг бактерийг бараг “нүцгэн” болгосон тохиолдолд дархлааны тогтолцооны макрофаг болон нейтрофил эсүүд дор нь “баривчилж” устгах боломжтой болох юм байна.
“Бид B.anthracis-ийг
их хэмжээний CapD ялгаруулдаг болгон өөрчилснөөр түүний зэвсгийг өөр лүү
нь онилж чадлаа.” гэж судалгааны багийн гол гишүүдийн нэг доктор Артур
Фридландер мэдэгджээ. Түүнээс гадна антибиотик болон вакцинд
тэсвэртэй болгон өөрчилсөн омгуудтай тэмцэхэд судалгааны үр дүнгийн бас
нэгэн ач холбогдол оршиж байгаа аж.
No comments:
Post a Comment