Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/12/15

Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэж болно

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2015 оны 11 дүгээр сарын 17
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харъяа Хавдар судлалын олон улсын агентлаг (ХСОУА/International Agency for Research on Cancer (IARC))-аас улаан мах* болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хорт хавдар төрүүлэх чанарт үнэлгээ хийсэн байна.
(www.menshealth.co.uk)
ХСОУА-аас 10 орны 22 мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж олон улсын шинжлэх ухаан, судалгааны бүтээл, нийтлэлүүдийг сайтар судалсны үндсэн дээр улаан махыг хүнд хорт хавдар үүсгэх магадлалтай (Бүлэг 2А)** бүтээгдэхүүний ангилалд хамруулжээ. Улаан махны хэрэглээ голдуу бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдартай, мөн тодорхой хэмжээнд нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдартай уялдаатай болох нь ажиглагдсан байна.
Боловсруулсан мах (hsnewsbeat.uw.edu)
Харин боловсруулсан мах хүнд хавдар үүсгэдэг (Бүлэг 1)** бүтээгдэхүүний ангилалд багтжээ. Өдөр бүр боловсруулсан мах хэрэглэвэл 50 гр тутам нь бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлийг 18 хувиар нэмэгдүүлдэг аж.

* Бүх хөхтөн амьтны махыг "улаан мах" гэдэг бөгөөд тахиа, загасны "цагаан мах"-тай харьцуулахад миоглобин уураг илүү их хэмжээгээр агуулдаг байна (en.wikipedia.org).  

Миоглобины эзлэх хувиар махыг ангилах нь:
** Юмсын хорт хавдар үүсгэх чанарын ангилал (monographs.iarc.fr) 
Бүлэг 1. Хүнд хорт хавдар үүсгэнэ
Бүлэг 2А. Хүнд хорт хавдар үүсгэх магадлалтай
Бүлэг 2В. Хүнд хорт хавдар үүсгэх боломжтой
Бүлэг 3. Хүнд хорт хавдар үүсгэх эсэхийг ангилах боломжгүй
Бүлэг 4. Хүнд хорт хавдар үүсгэдэггүй байх магадлалтай

No comments:

Post a Comment