2015 оны 8 дугаар сарын 25
Хөгшрөлттэй холбоотой зөнөглөх (Альцгеймерын өвчин), солио (шизофрени) зэрэг мэдэхүй, сэтгэхүйн удаашрал, эмгэг өөрчлөлтийг эмчлэх шинэ аргыг нээхэд үндэс болохуйц нэгэн судалгааны үр дүнг нийтэлжээ.
(ideastations.org) |
Фосфодиэстераз-4В (phosphodiesterase/PDE4B) энзим сээр нуруутан амьтны тархи болон бусад эрхтэнд агуулагддаг. Судлаачид хулганы генийг нь өөрчилж PDE4B энзимын үйл ажиллагааг нь саатуулахад "оюуны бяд" нэмэгдэж, энгийн хулганыг бодвол юмыг хурдан сурч, өнгөрсөн үйл явдлыг илүү удаан санаж, ээдрээтэй даалгаврыг илүү сайн гүйцэтгэж байжээ: Жишээ нь, урд өдөр нь "уулзсан" хулганаа энгийн хулганаас илүү сайн таньж байв. Орон зай, цаг хугацааны баримжаа нь ч давуу болсон байв.
Гэвч "ухаант хулгана" энгийн хулганыг бодвол хэдэн өдрийн өмнөх айдас төрүүлсэн үйл явдлыг эргэж санахдаа тааруу байжээ. Энэхүү онцлогийг сэтгэхүйн хүчтэй цочролоос улбаалсан хүний стрессийг эмчлэх судалгааны бай болгох боломжтой гэж үзэж байгаа аж.
Мөн "ухаант хулгана" илүү зоригтой болсон байна. Харанхуй, битүү орчинг эрхэмлэдэг энгийн хулганыг бодвол задгай, гэрэлтэй орчинд илүү удаан хугацаагаар "тухлаж" байв.
Энгийн хулгана муурнаас айх зөнтэй бол PDE4B энзим нь саатуулагдсан хулгана муурны шээснээс дайжих нь багасч, "аз турших" араншинтай болжээ.
Одоо судлаачид PDE4B энзимыг саатуулах үйлдэлтэй эм хийхээр ажиллаж байгаа юм байна. Тэд боловсруулсан эмээ амьтан дээр туршсаны дараа хүнд хэрэглэж үзэх эсэхээ шийдэх аж.
Одоо судлаачид PDE4B энзимыг саатуулах үйлдэлтэй эм хийхээр ажиллаж байгаа юм байна. Тэд боловсруулсан эмээ амьтан дээр туршсаны дараа хүнд хэрэглэж үзэх эсэхээ шийдэх аж.
No comments:
Post a Comment