Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2017/12/20

"Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтнуудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөн (Мэдээлэл №3)

Эх сурвалж: Зөвлөгөөний материал
2017 оны 12 дугаар сарын 06-08

Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2

Энэ удаа тус Зөвлөгөөний эхний хоёр өдрийн илтгэл, хэлэлцүүлгүүдээс гарсан санаа, санал, санаачилгуудыг зохион байгуулагч тал хэрхэн нэгтгэж дүгнэснийг танилцуулъя. Англи эхийг мөн хавсаргав.

Өдөр 1

1. Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-ууд олон орны төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Ялангуяа хувийн хэвшлийн малын эмч, МЭМТА-уудын харилцаанаас өрсөлдөөнч чанар ажиглагдах нь элбэг бөгөөд МЭМТА-уудыг мэргэжилд занал учруулагч мэт үзэх хандлага байна. Иймд малын эмч, МЭМТА-уудын харилцааг илүү хамтач, эрүүл болгох;
2. Олон орны МЭМТА-уудын чиг үүрэг тодорхой бус байна. Тэднийг хууль ёсоор хүлээн зөвшөөрдөггүй улс ч байна. МЭМТА-ууд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг тул статусыг нь хууль ёсны болгох;
3. МЭМТА-ы сургалт, мэргэжил, чиг үүрэг, тэднийг зааварчлахад тавигдах шаардлагуудыг хамруулан мал эмнэлгийн салбарыг зохицуулах үүрэг бүхий Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body)-ийг бүх улсад байгуулах;
4. МЭМТА-уудын ангилал, сургалт, мэргэжил харилцан адилгүй байна. Дотоодын онцлогийг харгалзахын сацуу Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас МЭМТА-ы ангилалд зориулж эзэмшсэн байвал зохих наад захын ур чадварын жагсаалт боловсруулахад нь улс орнуудад чиглүүлэг өгөх;
5. МЭМТА-ыг малын эмч зааварчлах тухай ДАЭМБ-аас гаргасан тодорхойлолтод нийцсэн олон загвар байна. Иймд "Зөв" гэсэн ганцхан арга байхгүй бөгөөд аргачлал сонгохдоо дотоодын онцлогийг харгалзах;
6. Малын эмч-МЭМТА-ы хамтын ажиллагааны сайн/шилдэг гэж нэрлэгдэхээр жишээ нэлээд олон байна. Эдгээр жишээ яагаад сайн туршлага гэж нэрлэгдэв, механизм нь юу байв, түүнийг бусад улс оронд нэвтрүүлж болох эсэхийг судлах;
7. Ялангуяа хөдөө/алслагдмал нутагт мал эмнэлгийн үйлчилгээг хүргэхэд орон нутгийн амьтны эрүүл мэндийн ажилтан (ОНАЭМА/Community based animal health worker)-ууд нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулахад тулгардаг сорилтуудыг шийдвэрлэх арга зам эрэлхийлэхдээ ОНАЭМА-ы дэмжлэгийг харгалзах;
8. МЭМТА-ууд болон холбогдох бүх талд зориулж "Нянгийн эсрэг бэлдмэл олгох, хэрэглэх тухай" тодорхой заавар гаргаж нянгийн тэсвэрт чанар бий болохоос сэргийлэх;
9. Малын эмч шууд зааварчлах боломжгүй нөхцөлд мал эмнэлгийн үйлчилгээний хариуцлага, чанарын баталгааг хангахын тулд МЭМТА-уудыг IT болон гар утасны технологи ашиглан удирдах бүтээлч арга нэвтрүүлэх;




Өдөр 2

1. Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ):
  • Бүсийн зарим оронд МЭМЗ байгуулагдаагүй байна. МЭМЗ ажилладаг ч МЭМТА-уудыг зохицуулдаггүй тохиолдол ч байна.
  • Зарим орны МЭМЗ бүрэн бие даасан статусгүй бөгөөд жишээ нь, Хөдөө аж ахуйн яам, эсвэл гишүүнчлэл бүхий Холбооны дор ажиллаж байна. Иймд МЭМЗ болон Холбооны чиг үүрэг, ялгааг тодруулах шаардлагатай. Холбоо бол мэргэжлийн гишүүдээ төлөөлж тэднийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бол МЭМЗ нь мал эмнэлгийн салбарыг зохицуулах үүрэгтэй эрх бүхий байгууллага юм.
  • Малын эмч болон МЭМТА-ууд тус тусдаа МЭМЗ-тэй улс орнуудад эдгээр МЭМЗ мал эмнэлгийн салбарыг бүхэлд нь хамарсан зохицуулалтын төлөө чин сэтгэлээсээ хамтарч ажиллах эрч хүчтэй байх шаардлагатай. Түүнчлэн малын эмч нарын төлөөллөөс голчлон бүрдсэн МЭМЗ-д МЭМТА-уудыг зохицуулах эрх олгосон тохиолдолд энэхүү түншлэл мөн адил үйлчлэх ёстой.
2. Алдаа дутагдал, хүний нөөц хамгийн хэрэгцээтэй байгаа цэгүүдийг олж тогтоохын тулд хүний нөөцийн эрэлтийн үнэлгээ хийх; Энэхүү үнэлгээний дүнд үндэслэн сургах шаардлагатай малын эмч, МЭМТА-ы тоог тогтооно. МЭМЗ-тэй орнууд улс орныхоо нөхцөл байдлыг мэдэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргах  хандлагатай байдаг.
3. Одоогийнхоо нөхцөл байдалд дүгнэлт хийж МЭМТА-уудын гүйцэтгэх үүргийг малын эмч болон үйлчилгээ үзүүлэгч бусад талтай харьцуулсан байдлаар томъёолох; 
4. МЭМТА-уудын мэргэжлээрээ ахиж дэвших механизмыг анхаарах;
5. Ялангуяа хөдөө/алслагдмал нутагт мал эмнэлгийн үйлчилгээг хүргэхэд орон нутгийн амьтны эрүүл мэндийн ажилтан (ОНАЭМА/Community based animal health worker)-ууд нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулахад тулгардаг сорилтуудыг шийдвэрлэх арга зам эрэлхийлэхдээ ОНАЭМА-ы дэмжлэгийг харгалзах;  
6. Хувийн хэвшил МЭМТА-уудад боломж олгож байна. ДАЭМБ-ын стандартын дагуу үйлчилгээний хариуцлага, чанарын баталгааг хангах шинэлэг загварууд ч бий болжээ.
7. МЭМТА-ы сургалт, мэргэжил харилцан адилгүй байна. Тухайн улс оронд үйл ажиллагаа явуулж буй МЭМТА-уудын чиг үүрэг, даалгавартай нь уялдуулж мэргэжил, сургалтаар нь ангилан, сургалтын загвар хөтөлбөр бий болгох;
8. Ихэнх оронд МЭМТА-ууд хөдөө орон нутагт ажиллаж байгаа нь ДАЭМБ-аас боловсруулж буй Амьтны эрүүл мэндийн чиглэлээр ажиллах МЭМТА-ы Ур чадварын жагсаалтын төсөлтэй нийцэж байна. Мал эмнэлгийн нийтийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд МЭМТА-уудыг албан ёсоор татан оролцуулж буй жишээнүүдийг сонслоо. Ялангуяа, худалдааны түншийн хяналт шалгалтыг давахын тулд экспортын баталгаа гаргах махны хяналтан дээр ажиллаж буй МЭМТА-уудад зориулсан тодорхой журам, сургалт, мал эмнэлгийн хяналт шаардлагатай байна. 
9. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын лабораторит ажиллаж буй техникийн ажилтнуудын тухай цөөн жишээнээс тэд чухал хувь нэмэр оруулж байгаа нь харагдлаа. Лабораторийн МЭМТА-уудыг зохион байгуулах, албажуулах, зөвшөөрөл олгоход ДАЭМБ-аас боловсруулж буй Ур чадварын жагсаалт ач холбогдолтой.





Үргэлжлэлийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №4
Мэдээлэл №5

No comments:

Post a Comment