2017 оны 12 дугаар сарын 06-08
Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2
Мэдээлэл №3
Энэ удаа Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас боловсруулж буй гурван чиглэлийн Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эзэмшсэн байвал зохих ур чадварын жагсаалтын төслийг танилцуулъя. Энэхүү жагсаалт нь улс орнуудын онцлог, хэрэгцээ шаардлагатай хэр нийцэж байгааг тодруулах зорилгоор Малын ерөнхий эмч нараар дамжуулан санал авч байгаа юм байна.
Мөн тус ур чадварын жагсаалттай уялдуулан МЭМТА-уудын сургалтын цөм хөтөлбөрийн загварыг боловсруулж байгаа ажээ. Эдгээр баримт бичиг удахгүй эцэслэгдэж, та бидний гарт ирнэ.
Мэдээлэлжих үүднээс МЭМТА-уудын эзэмшсэн байвал зохих ур чадварын жагсаалтын төслийн англи эхтэй танилцана уу. Үүнд нийт 16 үйл ажиллагааны хүрээнд хамрах 47 ур чадвар багтжээ.
Жич: Мэдээлэл №1-т МЭМТА-уудын гурван чиглэлийг тайлбарласныг уншина уу.
Мөн ур чадварыг дотор нь Үндсэн (basic) болон Ахисан (advanced) түвшний гэж ангилсан бөгөөд Үндсэн гэдэг нь сургалтын цөм хөтөлбөрт орно гэсэн үг юм.
Үйл ажиллагааны хүрээ (ур чадварын тоо)
1. Амьтан, мал эмнэлгийн шинжлэх ухаан (3)
2. Лабораторийн шинжлэх ухаан (4)
3. Био-аюулгүй байдал, био-хамгаалал, мэргэжлийн эрүүл мэнд, аюулгүй байдал (4)
4. Харилцаа (2)
5. Мал эмнэлгийн хууль эрх зүй, бодлого, ёс зүй, мэргэжлийн чадвар (3)
6. Тоног төхөөрөмж, дэд бүтэц ашиглах, зохион байгуулах (4)
7. Амьтантай харьцах, амьтны тавлаг байдлыг хангах (2)
8. Мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг (2)
9. Дээж цуглуулах, дээж авах (3)
10. Лабораторийн болон талбарын шинжилгээ (3)
11. Лабораторийн чанарын менежмент (2)
12. Ажлын урсгалын менежмент (2)
13. Мэдээ хадгалах, өгөгдөл цуглуулах, түүний менежмент (2)
14. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөтөлбөр (4)
15. Мал эмнэлгийн бүтээгдэхүүн (4)
16. Хүнсний эрүүл ахуй (4)
No comments:
Post a Comment