2017 оны 12 дугаар сарын 06-08
Өмнөх мэдээллүүдийг доорх линкээр орж уншина уу.
Мэдээлэл №1
Мэдээлэл №2
Мэдээлэл №3
Мэдээлэл №4
Тус зөвлөгөөнд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас томилогдсон 'Мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудын эзэмшсэн байвал зохих наад захын ур чадварын жагсаалт, Сургалтын цөм хөтөлбөр боловсруулах' ажлын хэсгийн ахлагч Иохан Уустуизен Цөм хөтөлбөрийнхөө төслийг танилцуулав. Түүний илтгэлийн зарим слайдыг доор толилуулъя.
МЭМТА-уудын сургалтын чиг хандлагыг тодорхойлох, хөтөлбөр боловсруулахад гарт барих лавлах материалтай болж байгаа нь нэн сайшаалтай. Энэхүү төсөл удахгүй эцэслэгдэж бидний гарт ирнэ.
МЭМТА-уудын сургалтын чиг хандлагыг тодорхойлох, хөтөлбөр боловсруулахад гарт барих лавлах материалтай болж байгаа нь нэн сайшаалтай. Энэхүү төсөл удахгүй эцэслэгдэж бидний гарт ирнэ.
Цөм хөтөлбөрийн хичээлүүд (Core curricula courses)
1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоо
2. Бие бүтэц, Үйл зүй
3. Эмгэг судлал
4. Клиник эмгэг судлал
5. Шимэгч судлал, Эгэл биетэн судлал
6. Микробиологи
7. Дархлаа судлал
8. Хор судлал, Эм судлал, Хэрэглээний эм судлал
9. Мал эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх арга
10. Амьтныг бэхлэх, үзлэг хийх, оношлох, эмчлэх арга
11. Амьтны өвчин
12. Нийтийн эрүүл мэнд, амьтнаас хүнд халддаг өвчин
13. Мэдээллийн технологийн хэрэглээ
14. Лабораторийн оношилгооны арга
15. Лабораторийн био-аюулгүй байдал, био-хамгаалал
16. Талбарын био-аюулгүй байдал, био-хамгаалал
17. Харилцааны ур чадвар
18. Мэргэжлийн хууль зүй, ёс зүй
19. Амьтны тавлаг байдлыг хангах ёс зүй
20. Дээж цуглуулах, дээж авах
21. Чанарын менежмент
22. Тархвар зүй, өвчинтэй тэмцэх хөтөлбөр
23. Хүнсний эрүүл ахуй
Цөм хөтөлбөрийн загвар (Course - Хичээл; Unit - Элемент)
МЭМТА-ы 3 ангилал тус бүрт ногдох хичээлийн тоо
Модуль элементүүд
Онол ба дадлагын харьцаа
Элементүүдийн тархалт
Жишээ
За ингээд "МЭМТА-уудын асуудал Ази тивд" сэдэвт Бүсийн зөвлөгөөнөөс олж ирсэн мэдээллээ хуваалцсан цувралаа үүгээр өндөрлөж байна. Малын эмч, МЭМТА-уудын чиг үүрэг, хариуцлага, сургалт, итгэмжлэл, бүртгэл гэх мэт маш олон асуудлыг Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (Veterinary Statutory Body) дор нэгдсэн байдлаар зохион байгуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа өнөө үед эдгээр мэдээлэл бага ч болтугай нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний ажилд амжилт хүсье!
Н.Одонцэцэг
2017.12.26
No comments:
Post a Comment