2009 оны 10 дугаар сарын 19
Бага зэргийн А витамин биенд сайн юм чинь
илүү хэрэглэвэл улам сайн гэсэн үг биз дээ?
Энэ бол буруу шүү!
FASEB онлайн
сэтгүүлд
нийтлэгдсэн шинэ судалгаагаар А витамины хэт илүүдэл болон хэт дутагдал биед
яагаад сөрөг нөлөө үзүүлдгийг тайлбарлаж, энэхүү витамины эсийн энерги үйлдвэрлэлд
гүйцэтгэдэг үүргийг нь тодорхойлсон байна.
А витамин агуулсан хоол хүнс, ундаа, гоо сайхны тос, тэжээлийн
нэмэлт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн хэрэглэснээр энэ витамин илүүдэж болдог аж.
“Бид судалгаагаараа гоо сайхны тос болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн дэх А
витамины ач холбогдол болон болзошгүй сөрөг үр дагаварыг тогтоосон. Манай
нийгэмд А витамины дутагдал нэг их элбэг тохиолддоггүй ч энэ витаминыг хэт их
хэрэглэснээс энерги үйлдвэрлэлийн зохицуулга алдагдаж, эсийн төлжих болон үхэх
процесст нөлөөлж болно.” гэж судалгааны хамтрагч, Нью-Йоркийн Хорт хавдар
судлалын Слоан Кеттерингийн хүрээлэнгийн Ульрих Хаммерлинг мэдэгдсэн байна.
(www.nourishingourchildren.org) |
Хэдийгээр А витамины тэжээллэг болон ургийн хөгжилд үзүүлэх ач холбогдлыг бүгд сайн мэддэг ч энэ витамины дутагдал болон илүүдлээс болж эрхтэнд учирдаг их хэмжээний хор хөнөөлийн механизмын учгийг өнөө хүртэл тайлж амжаагүй байжээ. Хаммерлингийн нөхдийн хамтаар
хийсэн нээлт нь үүнд хариулт өгснөөс гадна А витамины хорт хавдрын эсрэг
үйлчилгээнд ч анхаарал хандуулж амжжээ.
Туршилтын үр дүнд А витамины хамгийн гол бүрэлдэхүүн болох ретинол
нь митохондрийн бодис солилцоонд амин чухал болохыг тогтоож, А витамин хэт
илүүдэх буюу хэт дутагдах үед митохондрийн хэвийн үйл ажиллагаа алдагддагийг
нотолсон аж.
“А витамин бидний эсийн бөөм рүү нэвтэрч эрүүл мэндэд сайнаар ч, саараар
ч нөлөөлөх чадвартай. Энэ витаминаар баяжуулсан
хэт олон бүтээгдэхүүн хэрэглэх нь сөрөг нөлөөтэйгөөр үл барам бүр цаашлаад аминд ч
хүрэх үр дагавартай байж болзошгүй.” гэж FASEB
сэтгүүлийн ахлах редактор Жеральд
Вэйсман сануулсан байна.
No comments:
Post a Comment