2009
оны 11 дүгээр сарын 16
Шинэ
халдварт өвчнүүдийн ихэнхийг зооноз (амьтнаас хүнд халддаг) эмгэг төрүүлэгч үүсгэдэг. Ялангуяа зэрлэг
амьтнаас гарвалтай өвчнүүдийн тоо болон эзлэх хувь өнгөрсөн хэдэн арван жилийн
хугацаанд нэмэгдэх хандлагатай болжээ.
(i-onehealth.org) |
Зэрлэг
амьтнаас гарвалтай халдварт өвчнүүдийн (ДОХ, амьсгалын цочмог халтай хам шинж/SARS г.м) хандлага, сүүлийн үед гарч байгаа
цартахлууд нь хүн болон зэрлэг амьтны хооронд ойр харьцаа үүсгэдэг үйл
ажиллагаанд зорилтот тандалт явуулах нь зүйтэйг сануулж байна.
АНУ
нь их хэмжээний зэрлэг амьтан амьдаар нь импортолдог орнуудын нэг бөгөөд
2000-2004 онд нэг тэрбумаас олон амьтан нутагтаа оруулжээ. Гэвч импортын амьтны
өвчнийг бага танддаг байна. Тус улсад орж ирж байгаа амьтдаас зөвхөн зэрлэг
шувуу, бич болон зарим туурайтан амьтныг хорионд оруулдаг бөгөөд заавал шинжлэх
өвчний жагсаалтанд тодорхой хэдэн өвчин (шувуунаас
хүнд дамждаг өвчин/psittacosis, шүлхий, Ньюкаслийн өвчин, шувууны томуу) л хамрагддаг аж. Бусад амьтныг ерөнхийдөө
эмнэл зүйн үзлэгт үндэслэн оруулдаг бөгөөд эмгэг төрүүлэгч илрүүлэх
шинжилгээний ажлыг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (малд) эсвэл импортлогчид нь хариуцуулдаг.
Мөн импортлохын өмнөх хорио болон нэвтрүүлэх процессын үед амьтдыг нэг дор олноор нь бөөгнөрүүлдэг нь төрөл хооронд халдвар дамжиж, мэдэх, мэдэхгүй эмгэг төрүүлэгч үржиж
олшрох нөхцөл бүрдүүлж байна.
Ийнхүү импортоор орж
ирж байгаа зэрлэг амьтад нийгмийн эрүүл мэндэд заналхийлсээр байгаа бөгөөд
жишээ нь, Филиппинээс импортолсон бичээр дамжиж Эбола вирүс, Африкийн мэрэгчээр
дамжиж сармагчны цэцэг өвчин орж ирснээс гадна Төв Африкийн
шимпанзегаар дамжиж хүний дархлал хомсдолын вирүс ч “заларсан” байх магадлалтай ажээ.
Түүнчлэн зэрлэг
амьтан импортлох нь гаршуулсан зэрлэг амьтад болон тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн аюул
өдөөж байгаа юм байна.
No comments:
Post a Comment