Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/14

Компьютер томографын цацраг цөмийн бөмбөгийнхтэй адил хүчтэй

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 5 дугаар сарын 28
“Хэтэрхий няхуур” эмч нар шаардлагагүй үед рентген технологи ашигладаг дүрс оношлогоо хийлгэхийг өвчтөнүүддээ “үүрэгддэг” нь тэднийг хорт хавдрын эрсдэл рүү хөтөлж байгааг цацраг судлаачид сануулсан байна. 
Компьютер томографын машин 
(en.wikipedia.org)
Хүний тархины компьютер томографын зураг 
(en.wikipedia.org)
Цацраг судлаачдын хувьд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол компьютер томограф буюу СТ/САТ скан аж. Үүнийг зөв хэрэглэвэл амьдралыг авардаг гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг хэдий ч хүн бүтэн биеийн компьютер томограф хийлгэснээр ердийн рентгенээс 500 дахин илүү цацраг туяанд өртдөг бөгөөд өөрөөр хэлбэл Дэлхийн II дайны үед Японд болсон атомын дэлбэрэлтийн төв цэгээс 2.4 км зайд амьдарч байсан хүмүүст нөлөөлсөнтэй ижил хэмжээний цацрагт нэрвэгддэг байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүний хавдраар өвчлөх эрсдэл амьдралынх нь туршид дунджаар 20 орчим хувь байдаг бол компьютер томограф хийлгэснээр уг эрсдэл 0.05 орчим хувиар нэмэгдэж болзошгүй байдаг ажээ.

No comments:

Post a Comment