2008 оны 10 дугаар сарын 13
Microbiology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн
судалгааны үр дүн бактер устгах зориулалттай химийн бодисууд тэднийг улам хүчирхэг
болгох эрсдэлтэйг харуулжээ.
(sites.google.com) (www.wca-environment.com) |
Биоцид хэмээх химийн бодисыг
сул өтгөрүүлэгтэй хэрэглэвэл үхэлд хүргэх чадвартай алтлаг
стафилококкыг зарим антибиотикт тэсвэртэй болгон хувиргаж болно.
Биоцидыг ихэвчлэн
эмнэлэг болон ахуйн цэвэрлэгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгал, мэс
ажилбарын өмнө арьсны талбай
бэлтгэхэд ашигладаг. Биоцидыг зөв найруулбал бактер болон бусад нянг устгана.
Харин өтгөрүүлгийг нь багадуулбал бактер амьд үлдэж эмчилгээнд тэсвэртэй
болдог.
Алтлаг стафилококк зэрэг бактер нь бактерийн эсрэг үйлчилгээтэй химийн хортой бодисуудыг эсээсээ шахан зайлуулах үүрэг бүхий уураг үйлдвэрлэдэг. Эдгээр шахуурга (уураг) нь
антибиотикийг ч мөн адил эсээсээ зайлуулж, антибиотикт “үл ажирагч” болгодог
байна.
Судлаачид өвчтөний цуснаас ялгаж авсан алтлаг стафилококкыг
эмнэлэгт өргөн хэрэглэдэг хэд хэдэн төрлийн сул өтгөрүүлэгтэй биоцид болон
будгаар үйлчлүүлж туршихад хэвийн хэмжээнээс илүү олон “зайлуулагч шахуурга”
агуулсан тэсвэртэй мутантуудыг бий болгож байжээ.
Хэрвээ эмнэлэг зэрэг халдваргүйтгэл тогтмол хийдэг газар сул өтгөрүүлэгтэй
биоцидыг давтан хэрэглээд байвал
халдваргүйтгэх бодис болон антибиотикт
тэсвэртэй бактер бий болгож
эмнэлгийн халдварыг улам “хөгжөөн дэмжих” юм байна.
Эрдэмтэд "зайлуулагч шахуурга саатуулагч"
боловсруулахыг зорьж байгаа ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл туршиж үзсэн
саатуулагчид нь өргөн хүрээний бактерт үйлчилж чадахгүй байна.
Иймд антибиотик болон
халдваргүйтгэх бодисыг болгоомжтой хэрэглэх, мөн нянгийн
эсрэг бодис буюу биоцидтой хамт "зайлуулагч шахуурга
саатуулагч" хэрэглэвэл мутант омог үүсэх
эрсдэлийг багасгаж болох ажээ.
No comments:
Post a Comment