Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/10/20

Эрдэмтэд горилла сармагчинаас гарвалтай хүний дархлал хомсдолын шинэ вирүс оллоо

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 8 дугаар сарын 3
Парист амьдардаг Камеруны 62 настай нэгэн эмэгтэй хүний дархлал хомсдолын вирүс-1 (ХДХВ-1)-ийн горилла сармагчинаас гарвалтай ер бусын хувилбараар халдварласан нь тогтоогдсон байна.
Мөнгөн нуруут горилла (en.wikipedia.org)
Тэрээр 2004 онд Камеруны хагас хотожсон нутгаас Парист  нүүж ирснээс хойш удалгүй шинж тэмдэг үзүүлж эхэлсэн аж.
Энэхүү судалгааны ажлыг Францын Руаны Их сургуулийн доктор Жан-Кристоф Плонтиэр ахалж гүйцэтгэсэн бөгөөд үр дүн нь Nature Medicine сэтгүүлийн 8 дугаар сарын 2-ны өдрийн онлайн дугаарт нийтлэгджээ. Мөн Их Британий Манчестерийн Их сургуулийн Амьд организмын шинжлэх ухааны факультетийн доктор Дэвид Робертсон, Жонатан Дикерсон нар судалгаанд хамтарч оролцсон байна.
Одоогоор ХДХВ-1-ийн шимпанзегаас гарвалтай M, N, O гэсэн 3 удам тодорхойлогдсон байдаг ч энэхүү шинэ хувилбар нь гориллагаас гарвалтай шинэ удмын прототайп бөгөөд өмнөх вирүсүүдтэй рекомбинацад орсон гэх баталгаа байхгүй байгаа ажээ.
Судлаачид энэхүү шинэ удмыг ХДХВ-1-ийн Р бүлэг гэж нэрийдэх санал дэвшүүлсэн байна.
Дэлхийн хэмжээнд ХДХВ-1-ийн М бүлгийн вирүсээр халдварласан 33 сая хүн байдаг бол N, O бүлгүүд нь Камерунд голдуу тохиолддог.
Анх 1980 онд ХДХВ-ийг илрүүлсэн ч уг вирүс түүнээс 80-аад жилийн өмнө одоогийн Конго орчмоос ажлын гараагаа эхлүүлсэн гэж үздэг аж.
Туршилтаар шинэ вирүс хүний эсэд репликацад орж чадаж байсан нь энэ омог өөр хаа нэгтээгээс дахин олдох боломжтой гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна.

No comments:

Post a Comment