Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/11

10 жилийн дараа ч имидаклоприд (imidacloprid)-ын идэвх өндөр хэвээр байна

Мэдээний эх сурвалж: www.medicalnewstoday.com
2009 оны 8 дугаар сарын 14
Канадын Калгари хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал эмнэлгийн шимэгч судлалын дэвшлийн холбооны 22 дугаар хурал дээр Бүүрэгний мэдрэг чанарыг хянах олон улсын өргөн цар хүрээт, хараат бус хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд имидаклоприд бэлдмэл гэрийн тэжээвэр амьтны бүүрэгний эсрэг өндөр идэвхтэй хэвээр байгааг тогтоосноо Bayer Animal Health илтгэсэн байна.
Бүүрэгний амьдралын мөчлөг (www.st-ives-vet.co.uk)
Бүүрэгний өндөг (www.fleabites.net)
1999 онд гараагаа эхэлсэн тус хөтөлбөрийг эм бэлдмэлийн тэсвэрт чанарын тандалт, эрсдэлийн үнэлгээг тогтвортой явуулахын үлгэр жишээг үзүүлсэн арга хэмжээ гэж үздэг бөгөөд мал эмнэлгийн шимэгч судлал, шавьж судлал, молекул биологийн салбарт нэр хүндтэй, хараат бус мэргэжилтнүүд Bayer-тай хамтран ажилладаг байна.
2001 онд оношлогооны тунг тогтоосноос хойш 1,356 дээж цуглуулснаас 1,014-ийг нь шинжилж, 13 бүүргийг лабораторийн нарийн судалгаанд хамруулсан бөгөөд үр дүн нь Advantage® Topical Solution ба K9 Advantix® бэлдмэлүүдийн идэвхт бодис болох имидаклоприд итгэл алдаагүйг харуулжээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ, Герман, Франц болон Их Британий (2009 оноос Австрали) малын эмч нарын сүлжээгээр дамжуулан бүүрэгний өндөг цуглуулж, 3 улсын судалгааны 4 лабораторит шинжилдэг. АНУ-д л гэхэд 23 мужийн 100 гаруй мал эмнэлэг амьтнаас цуглуулсан бүүргээ Калифорни ба Алабама дахь хөндлөнгийн лабораториудын шинжилгээнд илгээдэг байна.
Хөтөлбөрт 3 үе шат бүхий аргачлал ашигладаг. Амьтнаас цуглуулсан бүүрэгний өндгийг малын эмч нар хяналтын лабораторийн шинжилгээнд явуулна. Хорин өндгийг 3 ppm имидаклоприд (оношлогооны тун) агуулсан тэжээлд, мөн өөр 20 өндгийг хяналтын буюу имидаклопридгүй тэжээлд хийнэ. Хэрэв өндөгнүүдийн таваас илүү хувь нь бие гүйцвэл тухайн бүүргийг лабораторийн мэдрэг чанарын шинжилгээнд хамруулна. Гурав дах үе шат нь бүүрэгний мэдрэг чанарыг амьд амьтан дээр турших зорилгоор нохойд халдааж Advantage®-ээр эмчилнэ. Гэвч өнөөдрийг хүртэл 2 дахь үе шатыг давж гарсан бүүрэг байхгүй байгаа нь имидаклопридын үр дүнг харуулж байгаа ажээ.

No comments:

Post a Comment