2007 оны 1 дүгээр сарын 22
Өндөгний бүтэц (biolearnspot.blogspot.com) |
Тус судалгаа нь доктор Хелен Сангийн 15
жилийн хөдөлмөрийн үр шим ажээ. Гэвч хүнд турших хүртэл 5 жил, эмийг
боловсруулж дуустал 10 жилийн хугацаа шаардлагатай байгаа гэнэ.
Инсулин зэрэг эмчилгээний уургуудыг олон
жилийн турш бактераас гарган авч байгаа ч зарим нийлмэл уургийг зөвхөн том
биемахбодын эсэд л үйлдвэрлэх боломжтой байдаг байна. Эрдэмтэд генийн
инженерчлэлийн аргаар бүтээсэн хонь, ямаа, үнээ, туулайн сүүнээс ийм төрлийн
нэлээд молекулыг гаргаж авчээ. Харин энэ удаагийн судалгаа нь тахиаг
“био-үйлдвэр” болгон ашиглах боломжтойг харуулсан байна.
Эдгээр шувууны зарим нь хорт
меланом буюу арьсны хорт хавдрыг эмчлэх чадвартай miR24 хэмээх эсрэгбием агуулсан өндөг гаргадаг байхад нөгөө хэсэг нь вирус эс дотор
репликацид орох үйлийг зогсоодог хүний интерферон b-1a-г үйлдвэрлэдэг гэнэ.
Хэдийгээр шувуунаас интерферон мэтийн идэвхтэй уургийг
хангалттай хэмжээгээр гарган авч
байгаа ч хүмүүс эсрэгбиемийг удаан хугацаанд ихээхэн тунгаар хэрэглэдэг тул
цаашид өндгөнд агуулагдах хэмжээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна.
Тахиа нь амьдралын мөчлөг богинотой тул эмийн
үйлдвэрт ашиглахад бусад амьтныг бодвол зарим талаар
(зардал, үр ашиг) давуу байдаг аж.
No comments:
Post a Comment