Зургийг Д.Ууганбаяр |
Мал тэвээрэх:
Эцэж доройтсон мал сэргэж эхлэх
Таваглах:
Хурга хөрвөжиж сүүл нь таваглах
Урт, ахар хөлийн мал:
Таван хошуу малын гэрээс хол ойр байх буюу бэлчээрлэдгээр нь бод малыг урт
хөлийн, бог малыг богино хөлийн мал гэдэг.
Гарын мал:
Гэрт ойр байж гарын үзүүрээр эдэлж ашигладаг үхэр, хонь, ямааг гарын мал, алс
бэлчиж гэрээс зайдуу, цөөн эдлэгддэг адуу, тэмээг гарын бус гэнэ.
Халуун, хүйтэн хошуут мал:
Найр наадам хурим, хүнд бэлгийн манлайд морь, дайллага, цайллагын дээд шүүс
болгож хонины махаар зочилж хүмүүсийн харьцааг нягтруулж ойртуулдаг учраас
морь, хонийг “халуун хошуут”, тэмээ, үхэр, ямааг “хүйтэн хошуут” мал гэдэг.
Төл тосох:
Төллөх малыг шөнө манаж, өдөр дагаж байж төлийг нь мэнд хүлээж авах
Төл цагаалах:
Засах, хөнгөлөх
Хөг:
Хуц, ухна гүйхийг (эм хонь, ямаа хөөхийг) хориглож хүйн өмнүүр дүүжлэн уях
халхавч. Энэ нь яваандаа хонь, ямааны төллөх хугацааг заах нэр болжээ. Хөгөөс
өмнө төллөлөө гэж ярьдаг.
Хэнз төл:
Мал төллөх хугацаанаас хожуу оройтож намар гарсан төл
Хэнз өрөм:
Намар сэрүүн цагт хураасан өрөм
Хөгий төл:
Өвөл гарсан төл
Хавчиг төл:
Он жилийн завсарт (өвлийн эцэст) гарсан төл
Давжаа:
Бие нь бага, өсөлт муутай бага насны мал
Тэлээ:
Хоёр эхийг хөхдөг төл
Гувшаа:
Олон эхийг хулгайлан хөхөж сурсан төл
Хайдаг:
Төлгүй боловч сүүтэй саалгадаг
Хусран:
Сувайрсан боловч ноднин жилийн төлөө хөхүүлж байгаа эх буюу төл мал
Голонхой:
Төлдөө хайргүй, орхиод явдаг эх мал
Хар сувай:
Ерөөс хээл авдаггүй эх мал
Хижээл:
Нас нь ахиж шүд нь сийж яваа мал
Зэрлэг:
Хүний бараа үзээгүй хээрийн догшин амьтан мэт болсон мал
Ороо:
Баригддаггүй зугатамтгай морь
Алдуул: Уул
сүргээсээ алдагдаж ирээд нутагшсан (ижилссэн) эзэнгүй мал
Онгон:
Уул ус, савдаг буюу богд ламд даатган амлаж сэтэрлэж онголж дархалсан мал
Сэтэр:
Малаа онголж дархлахдаа хүзүү буюу дал дээр нь зүүсэн таван өнгийн хив зангиа
Зожиг:
Гөжүүд зөрүүд, сүргээсээ тасархай явдаг мал
Тэмээний
холбогдолтой:
Тэмээ орилох:
Нохой шиг хав хав гэж дуугаран сэвсээ цацах
Тэмээ буйллах:
Тэмээний хамрын баганыг нүхэлж хөндлөн мод зүүх
Тэмээ өтлөх:
Шарх сорвиноос болж цацсан хэсгийн өтийг арилган цэвэрлэж эм түрхэх
Тэмээ тавагчлах:
Эмнэг тэмээг сургахын тулд буруу талын урд бэрэвхийд дээс уяж нуруун дээгүүр нь
давуулан зөв талаас нь татаж сөгтгөх
Тэмээ тохошлох:
Тэмээг унахын тулд бэлтгэсэн тохош (эмээл) тохох
Тэмээ хүрээлэх: 7-8
сарын хэрд тэмээ ганц хоёроороо тарж явахаа больж сүргээрээ бөөгнөрөн явах
Саравган тором: Нялх
биш боловч томорч ойдоо хүрээгүй ботго
Тайлаг:
Дөрвөөс таван насны хоорондох засаагүй тэмээ
Битүү шүдтэй тайлаг:
Шүд нь гараагүй тайлаг
Бууран тайлаг:
Буур тавихаар бэлтгэж буй тайлаг
Ат:
Таван наснаас дээшхи эр тэмээ
Ингэ:
Таван наснаас дээшхи эм хүйсийн тэмээ
Хаямал ингэ:
Хээл хаясан ингэ
Хаймал ингэ:
Ботголох ойртсон ингэ
Буур:
Таван наснаас дээшхи төмсийг нь
засаагүй
эр тэмээ
Буур зэлбэлэх:
Ороо орох шинж нь илэрч эхлэх
Буур томоолох:
Ороо орсон буурыг хазахаас сэргийлэн аманд нь чанга ногт тааруулах
Буураар сорих:
Ингэний хээл авсан эсэхийг буур дагуулж турших
Дараастай буур:
Хүн амьтныг хазаж таварцаглахаас болгоомжлон толгойг бурантагаар нь өвдөгт нь
ойртуулж уях
Тугтай буур:
Ороо нь орсон буурнаас болгоомжлох зорилгоор бөхөнд нь тарцаг уях
Адууны
холбогдолтой:
Адуу салхидах:
Зун намарт адуу халуун буюу ялаа шумуулаас зугатаж салхи сөрөн гүйх
Адуу уруудах:
Салхи шуурга буюу сэрүүн бороонд адуу тогтож чадахгүй, салхи шуурга бороо даган
явах
Алтан унага:
Хүслэнгийн жигүүрт хүлэг. Бие эрдэнийн унага гэдэг. Адуу бум хүрэхэд нэг алтан
унага гардаг гэсэн домог байдаг.
Унага хөндөлсөх:
Гүүний хэвлий дэх унага бэхжих
Унаган зууш:
Унага төрөхдөө аман дотроо элэг бөөрний зүсэм шиг хэсэг юмтай гардаг. Сааль
нэрэгчид түүнийг айрагтаа хийдэг.
Унаган дэл:
Язгуурын, угийн гэсэн утгатай. Унаган цагаасаа засаагүй дэл. Унаган дэлтэй азарга
барстай ч тулалдана гэсэн үлгэр домог байдаг.
Унаган морь: Өөрийн
адууны гүүнээс гарсан морь
Унаган жороо:
Унага ахуй цагаасаа (төрөлхийн) жороо
Сарваа унага: Эхийнхээ
сүүгээр торнин тэвээрч бие нь чангарч үсээ анх сольсон тэр цагаас дараа жилийн
ойдоо хүрээгүй үеийн бүдүүрсэн унага
Даага:
Хоёр настай адуу
Ногооны даага: Хойтон
хаврынх нь ногоонд цадсан сарваа
Исгэл даага:
Хусран даага, жил өнжсөн (иссэн) сүү хөхсөн даага гэсэн утгатай.
Дааган дэл:
Хоёр настай адууны дэл
Дааган дэллэгээ:
Даага тамгалах ч гэдэг. Зуны урин дулаан цагт адуу ногоонд цадаж даахиа гээж
цайрсан үед адууны эзэн өдөр товлон болзож ойр хавийн айлуудыг даага дэллэх
найранд урьж дэлийг хяргахаас гадна даагаа тамгална.
Шүд шинжих:
Таван хошуу малын нас шүдийг үзэхдээ түүний үүдэн шүднийх нь халбагын тоогоор
үздэг бөгөөд адууныхыг бол шүднийх нь хээ угалзаар үзэж мэддэг. Бас зарим хүн
адууны нүдэнд туссан хүний дүрсийн бүтэн ба хагасын хэмжээгээр шинжин морины
насыг эндэлгүй мэддэг.
Жич:
гүзээтэй, хэвлэгтэй малын, тухайлбал: үхэр, тэмээ, хонь, ямааны дээд эрүүнд
үүдэн шүд байдаггүй. Зөвхөн адуу л дээд эрүүндээ үүдэн шүдтэй.
Шүдлэн: Гурван настай бод малыг хүйс ялгалгүй
нэрлэх нэр. Хоёр халбага (шүд)-тай. Таван хошуу мал шүдлэн насандаа сүүн шүдээ
гээж ясан шүд ургадаг.
Үрээ:
Гурваас дөрвөн настай эр адуу. Гурван насанд нь “шүдлэн үрээ” дөрвөн насанд нь
“хязаалан үрээ гэнэ.
Үрээ хайрах: Эр
адуу ихэнхдээ шүдлэн болсноор төмс нь бууж ирдэг тул хязааланд нь огтолж
засааны ормыг улайсгасан хайруулаар хайрч цусыг нь тогтоож тавлахыг хэлнэ.
Байдас:
Гурваас дөрвөн настай эм адуу
Хасагдсан (ялгагдсан)
байдас: Уул сүргээсээ (төрүүлсэн эцэг азаргандаа) хөөгдөн
салсан 3-4
насны эм адуу
Цахилсан байдас:
Ороо нь орж уул сүргээсээ салж азарга эрж гүйсэн байдас
Гуна:
Гурван настай эр бод мал
Гунж:
Гурван настай эм бод мал
Хязаалан:
Дөрвөн настай бод мал. Халбага шүдтэй, хязаалан насанд малын шүд захлах (захын
шүд ургах) учраас хязгаар гэсэн утгыг агуулжээ.
Соёолон:
Таван настай бод малыг хүйс ялгахгүйгээр соёолон гэнэ. Энэ насанд хүрснээс хойш
адууны араанаас хойш хуруу хэр зайнд соёо шүд ургадгаас соёолон гэжээ.
Соёо сонгох:
Зургаагаас дээш насны адуу, тэмээнд энэ нэр томьёог хэрэглэнэ. Энэ үед соёо нь
гүйцэд ургаж ясны өсөлтийн төгсгөл болно. Соёо нь ургаж гүйцсэн бол нас гүйцсэн
мал гэнэ.
Хөх соёо:
Соёо сонгохыг хэлнэ. Соёо гүйцэд ургаснаар шүдний өнгө нь хөхөвтөр болдог.
Хавчиг соёолон:
Зургаан насны эр адуу. Уг нь адуу зургаан нас хүрвэл соёо нь гүйцэд ургаж ясан
шүд нь гүйцэж чадал шандас нь бүрддэг гэж малчид ярьдаг. Гэтэл зургаан нас
хүрсэн ч соёо нь гүйцэд ургаагүй байдаг учраас хавчиг соёолон гэж нэрлэжээ.
Морь:
Дөрвөн наснаас дээших агталсан адуу
Морь сойх:
Уралдааны морийг хагсааж биеийг нь хөнгөрүүлөх
Морь хөлрөх:
Морь хөлслөх, морьдыг давхиулж хөлсийг нь гарган авах
Морь тарлах:
Морийг тар чадлаар нь үсэргэх
Морь үргэх, бухах:
Юмнаас цочин зайлсхийх, тангарч булгих
Морь уургалах,
цаламдах: Уургаар морь барих, цалмаар морь барих
Морь янцгаах:
Адуу ижил сүргээ
эрж, дуудах зэрэгт хангинатал уртхан дуугарах
Морь чөдөрлөх:
Морины гурван хөлийг чөдрөөр бэхлэх
Морь өрөөлдөх:
Морины нэг талын урд хойд хөлийг бэхэлж холбохыг зөв өрөөлдөх, эсрэг талын урд
хойд хөлийг зөрүүлж бэхлэхийг буруу өрөөлдөх гэнэ.
Морь туших:
Морины урд хоёр хөлийг шилбээр нь холбож тавих
Агармаг:
Маш сайн хүлэг
Ажнай: Хувилгаан
хүлэг
Хүлэг:
Морины хүндэтгэл нэр
Гүү:
Дөрвөн наснаас дээшхи эм адуу
Эрмэг гүү:
Унагалдаггүй, эрдүү чадалтай.
Соёотой гүү:
Эрмэгдүү, гэвч хааяа унагалдаг.
Азарга: Дөрвөн
наснаас дээшхи агтлаагүй эр адуу
Азарга адуу:
Нэг азарганы хураах гүү ба түүнтэй ижилдэн явах адуунууд голдуу 10-30 орчим
тооны адуу байдаг.
Үхэртэй
холбогдолтой:
Тугалмайт эвэртэй.
Салбаг (ац) туурайтай, урт сүүлтэй, таван хошуу малын нэг төрөл
Үхэр оонох:
Төл ба ижлээ богино дуугаар дуудах дуу
Үхэр шахах: Идшинд
хэрэглэх үхрийг тусгайлан тэжээж бордох
Боголдорго: Бүүр
нялх биш боловч ойндоо хүрээгүй тугал
Бяруу:
Хоёр настай үхэр
Бухан бяруу:
Бух тавьсан цагаалгагүй бяруу
Өвгөн бяруу:
Шүдлэн шахсан бяруу
Нэмэлт гунж:
Гунжиндаа буханд гарсан тугаллах насны дөнж
Дөнө:
Дөрвөн насны эр үхэр
Дөнж: Дөрвөн
насны эм үхэр
Шар:
Зургаан наснаас дээшхи эр үхэр
Хайнаг:
Монгол үхэр, сарлаг хоёрын эрлийз
Наран хайнаг:
Монгол үхрийн бух эцэгтэй
Саран хайнаг: Сарлаг
үхрийн бухан эцэгтэй
Амбан шар: Нас
гүйцсэн маш том эр үхэр
Үнээ:
Зургаан наснаас дээшхи эм хүйсийн үхэр. Гэхдээ гунж, дөнжийг бага насны үнээ гэнэ.
Хоньтой
холбогдолтой:
Хонь хотлох:
Хонио хотонд оруулах
Хонь хатиартах:
Хонь малын хамар ам нь битүүрч бие нь доройтож туранхайтах өвчин тусах
Хонь үдлэх:
Халууны цагт хонио өглөөний сэрүүнд бэлчээн үдийн халуун болоход гаднаа авчирч
хэвтүүлэх
Хонь ахарлах:
Намар хонины ноосыг хайчлах
Хурга имнэх, цагаалах:
Чихийг зүсэж таних тэмдэг тавих, хөнгөлөх (засах)
Хөрөв:
Сүүндээ цадаж тэвээрэн сүүл нь таваглаж дараа жилийн ханшийн ногоо идээшилж
эхлэх хугацааны бүдүүрсэн хурга
Төлөг:
Хоёр настай хонь. Хоёр халбаган шүдтэй.
Зусаг:
Гурван настай эм хонь, ямаа
Ирэг:
Нас гүйцсэн эр хонь
Хуц ялгах:
Зуны цагт хуцыг төллөх хонин сүргээс салган тусгаарлаж хариулах
Эм хонь:
Зусгаас дээшхи насны хонь
Ямааны
холбогдолтой:
Ямаа сорлох:
Ямаа ногоолуулж үс ноос нь хөөрсөн үед ноолуурыг нь самнахын тулд эхлээд сорыг
(хялгасыг) хяргана.
Ямаа тагших:
Хад асга дамжин үсэрч дүүлэх
Ямаа хөөрөх:
Ямаа ногоолуулж тэвээрч ирэхэд ноолуур нь биеэс нь хөндийрч хөвсийж ирэх
Ишиг загнах:
Эх нь цатгаагүй төлийг өөр эхэд хөхүүлэх
Алдаш:
Хөгөөс бүр өмнө гарсан ишиг
Борлон:
Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж шүдлэн болох гэж байгаа ишиг
Сэрх:
Нас гүйцсэн эр ямаа
Эм ямаа:
Зусгаас дээшхи насны ямаа
Зулавдаг: Нимгэн тачир үстэй
No comments:
Post a Comment