2008 оны 4 дүгээр сарын 14
(www.cattlenetwork.com) |
“Австралийн
малын эмч нарын эрүүл мэндийн эрсдэл” төслийн хүрээнд 1960-2000 онд тус
улсын мал эмнэлгийн сургууль дүүргэсэн 1,200 эмчийг судалгаанд хамруулсан
байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 1,355 жирэмслэлтээс 940 нь мал эмнэлгийн үйлчилгээ
эрхэлж байх үед нь тохиосон тул судалгаанд ашиглах боломжтой гэж үзсэн аж.
Долоо хоногт нэгээс дээш цаг агаар сорогчгүй
орчинд мэдээ алдуулах хий ашиглаж мэс засал хийж байсан малын эмч нарт бараг 2.5
дахин, пестицид хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн хувьд 2 дахин, 7 хоногт таваас дээш удаа рентген зураг
авч байсанд нь энэ үйлдлийг цөөн хийж байсан мэргэжил нэгт нөхдөөс нь 80 хувиар
илүү үр зулбалт тохиолдож байсан байна.
No comments:
Post a Comment