Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/10

Пробиотик эмчилгээ гахайн салмонеллын халдварыг бууруулдаг

Мэдээний эх сурвалж: www.vetscite.org
2007 оны 4 дүгээр сарын 2
Гахайг пробиотик бактераар эмчлэхэд салмонеллаар халдварлах нь багасдаг болохыг Ирландын судлаачид тогтоож, энэ аргыг хүнд хэрэглээд үзсэн ч гэмгүй гэж зөвлөсөн байна.
(blog.neurogistics.com)
Тэдний судалгааны үр дүн Хэрэглээний ба хүрээлэн буй орчны микробиологи  (Applied and Environmental Microbiology) сэтгүүлийн 2007 оны 3 дугаар сарын дугаарт нийтлэгджээ.
Salmonella spp. нь хоол хүнсээр дамжиж ходоод-нарийн гэдэс үрэвсүүлдэг бөгөөд зөвхөн Европын Холбооны орнуудад л гэхэд жилд энэ өвчний 160,000 тохиолдол бүртгэгддэг байна.
Амьд бичил биетэн хэмээгддэг пробиотикийг тохирох тунгаар хэрэглэхэд эрүүл мэндэд ашигтай гэж үздэг бөгөөд сүүлийн үед бактерийн халдварын эсрэг тэмцэх нэгэн аргаар тодроод байгаа билээ.
Дээрх судлаачид гахайг хоёр бүлэгт хуваан, нэг бүлгийн гахайнуудыг сүүний хүчлийн бактерийн таван янзын пробиотик омог агуулсан сүүгээр 6 хоног, нөгөө бүлгийнхийг хяналт болгож энгийн сүүгээр 30 хоногийн турш тэжээжээ. Тэжээх хугацаа дуусмагц гахайнуудад Salmonella enterica-гийн Typhimurium ийлдсэн хэвшлийн бактерийг амаар олгож 23 хоногийн турш биеийн байдал болон баасанд нь хяналт, шинжилгээ хийсэн байна. Пробиотик эмчилгээ хийлгэсэн гахайнуудын өвчлөл, хүндрэл, чацга алдах хугацаа нь бага байсан бөгөөд зориудын халдвараас хойш 15 хоногийн хугацаанд баасан дах салмонеллын тоо харьцангуй цөөн байжээ.
“Эдгээр омог хүнсний үйлдвэрлэлд үлэмж ашигтай бөгөөд хүнд хэрэглэвэл үр дүнгээ өгч болох юм.” гэж судлаачид дүгнэсэн байна.

No comments:

Post a Comment