2007 оны 10 дугаар сарын 29
2001 онд АНУ-д боомын үүсгэгч
Bacillus anthracis (B. anthracis)
бактерийн үрэнцрээр бохирдсон захидлын улмаас 5 хүн нас барж, халдваргүйтгэлийн арга хэмжээнд өч төчнөөн зардал чирэгдэл болсноос хойш тус улсын Засгийн газар энэ чиглэлийн судалгаанд
мөнгө юүлэх болсон билээ.
Боомын халдварын мөчлөг (science.howstuffworks.com)
cutaneous - арьсаар
ingestion - хоол тэжээл боловсруулах замаар
inhalation - амьсгалын замаар
biting fly from infected animal -
халдвартай амьтны цус сорсон хаздаг ялаа (шавьж)
vegetative forms - ургал хэлбэр
bacteria in animal waste and decomposition -
малын ялгадас, ялзарсан сэг зэмд агуулагдах бактер
exposure to oxygen - хүчилтөрөгчтэй орчинд
anthrax spores - боомын үрэнцэр
|
Одоо хэрэглэж байгаа вакциныг 6 хүртэл удаагийн тунгаар олгодог
бөгөөд жил бүр давтан хийж дархлааг өдөөж
байх шаардлагатай. Мөн нэгэнт халдвар авсан хүмүүсийг антибиотикоор цаг алдалгүй эмчилбэл үр дүнтэй.
АНУ-ын Калифорний Ла Хойя дах
Скриппсийн Судалгааны хүрээлэн болон Солкийн Биологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хархыг боомын үүсгэгчийн үхлийн тунгаас хамгаалж чаддаг вакцин бүтээсэн байна. Шавьжны Флок Хаус вирүс (Flock House insect virus)-т үндэслэсэн энэхүү вакцины зөвхөн нэг тун нь халдвараас
урьдчилан сэргийлэх чадвартай бөгөөд B.
anthracis-ийн ялгаруулдаг хор дээрх вирүсийн гадаргуугийн авууруудтай
холбогдож үүссэн нийлэмж нь дархлааны хүчтэй хариу урвал өдөөж хор устгах үйлчилгээ бүхий эсрэгбием үүсгэдэг аж.
Түүнчлэн уг вакцин боомын халдвараас сэргийлэхээс гадна үхлийн тун халдаасан хархыг эмчлэх чадвартайгаа харуулсан байна. Үүний механизм нь вирүсийн гадаргуу дээрх сул
авуурууд хорны молекулуудыг хэт хөнөөл
учруулахаас нь өмнө шүүрч авдагтай холбоотой бололтой.
Энэхүү вакциныг антибиотиктой хослуулан боомын эмчилгээнд ашиглах боломжтой ч дүгнэлт гаргахын тулд өргөн хүрээний судалгаа явуулах шаардлагатай гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
Энэхүү вакциныг антибиотиктой хослуулан боомын эмчилгээнд ашиглах боломжтой ч дүгнэлт гаргахын тулд өргөн хүрээний судалгаа явуулах шаардлагатай гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
No comments:
Post a Comment