Н.Одонцэцэгийн блог

Н.Одонцэцэгийн блог
Н.Одонцэцэгийн блог

2015/11/06

Ям өвчин Ойрх Дорнодын мал, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж байна

Мэдээний эх сурвалж: www.oie.int
2010 оны 10 дугаар сарын 13
Дэлхийн II дайнаас хойшхи 50 жилийн хугацаанд ям өвчний тохиолдол хааяа нэг мэдээлэгддэг байсан тул устах нь гэж найдаж байтал 1990-ээд оны сүүлээс дэлхийн бүс нутгуудад дахин дэгдэх болжээ.
Адууны ужиг явцтай ямын эмнэл зүйн шинж: 
ханиах, турж эцэх, 
хамрын салст бүрхүүлд шархлаа, зангилаа үүсэх, 
эрүүн доорх тунгалгийн зангилаа томрох, 
зангилаа хагарч идээ бээр гоожих, шархлах 
(Зургийг Ульрих Вернери, DVM, www.thehorse.com)
Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-ын ажлын хэсэг малын төдийгүй хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг ям өвчний байдал Бахрейн, Сири, Кувейт улсад ямар байгаа талаар 2010 оны 10 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд үнэлгээ хийж, Ойрх Дорнодын бүс нутгийн Мал эмнэлгийн албад энэ өвчинд тавих хяналтаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан байна.
Зарим талаар өвчнийг эрт илрүүлэх болон лабораторийн оношлогооны чадавхи сул, нөгөө талаар өвчнийг бүрэн мэдээлэх асуудал хангалтгүй байгаа нь тус бүс нутагт ям өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн болохыг үнэлгээний баг цохон тэмдэглэжээ.
“Ям нь дахин сэргэж байгаа өвчин бөгөөд Ойрх Дорнодын олон орон энэ өвчний эсрэг тэмцэх бэлтгэлгүй байна. Гэвч энэ оны эхээр ям өвчин илэрсэн даруйд ДАЭМБ-д шуурхай, ил тод мэдээлсэн Бахрейн улсад талархал илэрхийлмээр байна. Тус улс тандалтын арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь богино хугацаанд өвчнөөс эрүүл бүс тогтоож чадна гэсэн итгэл төрүүллээ.” гэж ДАЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Валла мэдэгдсэн байна. 
Сири болон Кувейтэд хэрэгжүүлж буй тэмцэх хөтөлбөрийг ХБНГУ-ын Жена дахь ДАЭМБ-ын Лавлах лаборатороос санал болгосон горимын дагуу сайжруулахыг үнэлгээний багийн зүгээс зөвлөжээ.
Дээрх орнууд үнэлгээний багтай нээлттэй, ил тод хамтран ажилласан нь ям өвчний тархалтанд дүгнэлт өгөхөд нэн ач холбогдолтой байсныг багийн ахлагч, доктор Бен Жебара дурьдсан байна.
Цаашдаа тухайн бүсийн бусад орон хүсэлт гаргасан тохиолдолд ДАЭМБ-ын зүгээс үнэлгээний баг илгээх юм байна.
ДАЭМБ-аас ям өвчний талаар олон улсын мэргэжлийн зөвлөгөөнийг зохион байгуулж гишүүн орнуудын сэрэмжийг дээшлүүлэн, нутаг дэвсгэрийн хэмжээнд тандалтын зохистой механизм бүрдүүлэх хэрэгцээ шаардлагад анхаарлыг нь хандуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тус зөвлөгөөн нь ям өвчний статусыг ДАЭМБ-аар албан ёсоор баталгаажуулах механизм зэрэг тодорхой асуудлуудаар гишүүн орнуудын хэрэгцээг судлах боломж олгох юм.

No comments:

Post a Comment